Дамаск, Алеппо руу нэмэлт цэргүүдээ татаж байна. Сирийн ардын арми гэгчийн дайнчид өнгөрч буй долоо хоногт энэ хотыг эзлэн авахаар оролдсон юм. “Дайнчид эзлэн түрэмгийлсэн” хотын иргэд Алеппо хотоос зугтаж байна гэж ОНХМХ-үүд мэдээлж байна. Сири улсын химийн зэвсгийн эргэн тойрны мэдээлэлийн дайн энэ долоо хоногийн бас нэг чухал асуудал байлаа.

Химийн зэвсэг хэрэглэх боломжийн тухай Сири улсын ГХЯ-ны мэдэгдлээр өнгөрч буй долоо хоног эхэлсэн юм. Зөвхөн гадаадын түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд гэсэн өгүүлбэрт анхаарал хандуулалгүйгээр Барууны ОНХМХ-үүд энэ мэдэгдлийг олшруулж гарсан юм. Бүх химийн зэвсгийн складууд засгийн газрын цэргүүдийн хяналтад байгаа ба зэвсэглэсэн сөрөг хүчний эсрэг түүнийг хэрэглэхгүй гэж Сири улсын гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч мэдэгдсэн юм. Харин АНУ химийн зэвсгийн хувь заяанд ихээхэн “сэтгэл зовож” байгаагаа мэдэгдсэн юм.

“Дэглэмийн давшилт улам ширүүсч” байгаа үед бүр ч аюултай гэж Цагаан ордоны мэдэгдэлд өгүүлсэн байна. Босогчдын зүгээс хүчирхийллийг улам гааруулж байгаа тухай Вашингтон дуугүй байхаар шийдсэн бололтой. Харин ч тэдэнд үзүүлэх тусламжаа улам нэмэгдүүлнэ гэдгээ баталлаа. Дамаскт 7-р сарын 18-нд болсон алан хядах ажиллагааг барууныхан шүүмжлэхийг хүсэхгүй байгаа байр суурийг оросын ГХЯ-ны тэргүүн Лавров алан хядах ажиллагааг өөгшүүлэж байгаа байр суурь гэж үзэж байна.

Аливаа улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох тухай заасан НҮБ-ын дүрмийн 7-р зүйлд заасны дагуу гаргах тогтоолоо АЗ удааршруулж болохгүй гэдгийг энэ алан хядах ажиллагаа харуулж байна гэж НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс мэдэгдлээ. Өөрөөр хэлвэл АЗ тэдний хүсэж байгаа зүйлийг биелүүлэхгүй бол тэд иймэрхүү алан хядах ажиллагааг дэмжих ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үг бололтой. Ёстой бузарын байр суурь гэж ийм байдаг байх. Асадын дэглэм ингэж аяглаж байгаа болохоор Сири улсад ийм ажиллагаа болж, сөрөг хүчин ийм ажиллагаа явуулахаас өөр аргагүй болж байна гэж Төрийн департаментийн төлөөлөгч Виктория Нуланд хэлсэн байна. Энэ бол алан хядах ажиллагааг зөвтгөж байгаагийн шууд илрэл гэж Лавров ярилаа.

Сергей Лавровын мэдэгдлийн дараа Төрийн департмент шууд л өөрийнхөө байр суурийг тайлбарлахыг оролдлоо. АНУ алан хядах ажиллагааг шүүмжэлж байна гэхдээ бүгдийг нь биш гэж хатагтай Нуланд тэмдэглэжээ. Түүний хэлснээр АНУ Сири улсад болж байгаа алан хядах ажиллагааны бүх хэлбэрийг шүүмжилж байгаа юм. Харин Дамаскт 7-р сарын 18-нд болсон алан хядах ажиллагаанд түүний үзэж байгаагаар “өөрийнхөө ард иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүд” алагдсан байна. Дурын алан хядагчийн байр сууринаас төрийн департаментийн байр суурь юугаараа ялгаатай байгаа нь нэг л ойлгомжгүй байгаа юм.

Энэ үеэр байлдаан болж байгаа хотуудаас сирийн иргэд дүрэвсээр л байна. Түрк, Сири улсуудын хил дээр байдал сүйрлийн ирмэгт тулаад байна. Хилийн ойролцоох мужуудад сөрөг хүчнийхэн хяналтандаа байлгаж байгаа 10 лагерь байгуулагдаад байна. Лагерь бүрт 10 мянган хүн байхаар тооцоолсон байна. Эдгээр лагериуд нь түркийн эдийн засгийн хувьд хоцрогдмол нутгуудад байрлаж байгаа ба нутгийн иргэд дүргүйцэж байгаагаас болж хэд хэдэн мөргөлдөөн болоод байна. Зарим нэг лагериудад мөргөлдөөнийг армийн хүчээр дараад байна. Өнөөгийн байдлаас болж Түрк улсад улс төрийн тэсрэлт үүсч магадгүй гэж дорно дахины судлаач Андрей Володин үзэж байна.

Түрк улсад тайван бус нутгууд нилээд байдаг ба тэд энэ үйл явдлаас ангид байна гэхэд хэцүү л юм. Түркийн засгийн газрын эсрэг хүчнийхэн идэвхижиж болох талтай. Тэгэхлээр хүний эрх хамгаалах байгууллагынхан одоо биднийг итгүүлэхийг оролдоод байгаа сирийн хүмүүнлэгийн сүйрлийн тухай биш Сири улсын нутаг дэвсгэр дээр гал зогсоох талаар ярих нь Түрк улсын ашиг сонирхолд нийцэхсэн билээ гэж тэр ярилаа.

Засгийн газрын цэрэг болон дайнчдын хооронд хамгийн ширүүн тулалдаан одоо Алеппо хотод болж байна. Сирийн ардын арми гэгчийн босогчид өнгөрч буй долоо хоногт Сири улсын эдийн засгийн нийслэлийг эзлэхийг оролдлоо. Хамгийн сонирхолтой нь дайнчид энэ нутагт Түрк улсын хилээс орж ирсэн байна. Энд сөргөлдөөн яаж төгсөхөөс үйл явдлын цаашдын хөгжил шалтгаалах болно гэж шинжээчид болон ОНХМХ-үүд үзэж байна.