Сибирийн Красноярскийн хязгаарт асаж байгаа байгалын түймрийг унтраах ажилд ОХУ-ын БХЯ-ны онгоцууд оролцож байна. ОУ-ын ОБЯ-ны тэргүүн Влдадимир Пучков өнөөдөр энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдлээ. БХЯ-ны хоёр Ил-76 онгоцийг тийш нь нэмж явуулснаар суурин газрууд болон чухал объектуудыг хамгаалах болно гэж Пучков хэлсэн байна. Томск мужид ой мод хамгийн их шатаж байна. ОХУ-ын ОБЯ-ны онгоц, нисдэг тэрэгнүүд бямба гаригийн турш түймрийн голомтод 1110 тонн ус асгасан байна гэж ОУ-ын ОБЯ-ны Мэдээлэлийн удирдах газраас мэдээллээ. ОБЯ-ны нисэх бүлэгийнхэн 99 удаа нислэг үйлдсэн байна гэж энэ байгууллагын төлөөлөгч мэдээлжээ. Одоогийн байдлаар мужийн 11 дүүргийн 8357 гектар талбайд 33 түймрийн голомтод гал асаж байна гэж ОБЯ мэдээллэж байна. Түймэр асаж буй газруудын ой модтой газар онц байдал зарлаад байна. Өтгөн утаа нүд хорсгож, амьсгал боогдуулж байна. Үүнээс болоод бүх онгоцны буудлууд хаагдаад байна.