Орос улс ЕХ-ны Сирийн эсрэг шийдвэрийг хэрэгжуулэхэд оролцохгуй гэж енеедер ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Тухайлбал Москва Оросын далбаа бухий онгоцуудыг шалгахыг зөвшөөрөхгүй гэж дипломат ажилтан мэдэгдэв.7-р сарын 23-нд ЕХ-оос Сирийн эсрэг багц хориг тогтоосныг тэрээр дурдлаа. ОХУ-ын ГХЯ Сирийн эсрэг дангаар авах хориг арга хэмжээг урьдын адил хүлцэхгуй гэж Лукашевич мэдэгджээ. Орос улс ЕХ-ны шинэ хоригийг « улс орны тусгаар тогтнол ба дотоодын хэрэгт хөндлөнгөөс ул оролцох зарчмыг зөрчсэн ажиллагаа» хэмээн үзэж байна. Өнгөрсөн давааа гаригт ЕХ-ны батласан цогц хоригийн тухай шийдвэрийн дагуу Сирид зэвсэг нийлүүлж байна гэж сэжиглэсэн онгоцуудыг шалгах юм. Түүнээс гадна сирийн нисэх онгоцуудыг ЕХ-ны орнуудын нисэх онгоцны буудалд буулгахыг хоригложээ.