Орос,Японы хоорондын харилцаа ерөнхийдөө муу биш хөгжиж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрээр Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмбаг хүлээн авч уулзлаа. Орос Япон хоёр улсын худалдааны эргэлт хямралын өмнөх тувшинд гарч, 30 тэрбум долларт хүрснийг Путин тэмдэглэв. Гэвч энэ нь тийм их биш байна гэж ерөнхийлөгч онцлов. Тэрээр Орос Хятадын харилцан ажиллагааг жишээ болгон дурдаж, эдгээр хоёр улсын худалдааны эргэлт бур 90 тэрбум орчим долларт хүрснийг тэмдэглэлээ. «Орос Японы хоорондын харилцаа ерөнхийдөө муу биш хөгжиж байна. Улс төрийн хамгийн эмзэг асуудлаар бид яриа хэлцээг үргэлжлүүлж байна» гэж Путин хэлэв. Сүүлийн жилүүдэд японы компаниуд оросын зах зээлд юуны түрүүнд машины аж үйлдвэрийн салбарт ажиллахыг улам сонирхож байна. Японы түншүүдийг Орост хийх ажилдаа сэтгэл ханамжтай болгох талаар Оросоос бухнийг хийнэ гэж Путин батлан илэрхийлжээ. Машины аж үйлдвэрийн хурээнд төслүүдийг Оросын европын хэсэгт төдийгүй Алс Дорнодод бурэн хэрэгжүүлнэ гэдэгт тэрээр найдаж байна. Түүнчлэн Путин хоёр улс эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгааг дурдаад энд бас хэтийн төлөвтэй төслуудийг хэрэгжүүлнэ гэв. Орос Японы хоорондын харилцаа улам чухал ач холбогдолтой болж байгааг Коитиро Гэмба онцлов. 2014 онд Сочид Олимпийн наадам амжилттай болно гэдэгт итгэж байна гэж Японы ГХ-ийн сайд хэллээ.