Оросын удирдлага Токиогоос эсэргүүцсэн ч Өмнөд Курилын арлуудаар урьдын нэгэн адил аялах юм гэж өнөөдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сочид Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмбатэй хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдэгдлээ. Өр нь Москва найрамдах гэрээний асуудлаар яриа хэлцээ хийхтэй холбогдуулан ямар нэг урьдчилсан болзол тавихийг хүлцэхгүй гэж Оросын сайд тэмдэглэв. Түүнчлэн оросын талаас ОХУ-ын удирдлага Курилын арлуудаар аялсныг эсэргүүцсэн Токиогийн уг яриаг хүлцэхгуй гэж Лавров хэлснийг «Интерфакс» агентлаг дурдав. ОХУ-ын удирдагчдын ийн аялал Токиог түгшүүлж байгааг Японы ГХ-ийн сайд тэмдэглэжээ. ОХУ-ын ерөнхий сайд Медведев саяхан Курилын арлуударр аялсанд харамсаж байгаагаа оросын талд илэрхийлсэн гэж Гэмба тэмдэглэн хэллээ. Токио, Москвагийн хооронд найрамдах гэрээ байгуулах нь Ази Номхон далайн бус нутгийн стратегийн байдалд буурьтай өөрчлөлт гарсан нөхцөлд нэн чухал болсон гэж Японы ГХ-ийн сайд үүнийн хамт тэмдэглэжээ.