Орос Япон хоёр улс найрамдах гэрээ байгуулах асуудлаар урьдын нэгэн адил өөр өөр байр суурь баримталж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмбтэй хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдээлэв. Үүний хамт сайд хоёр тал хэлэлцүүлгийг үргэлжлүүлж харилцан хүлээн зевшеерч болохуйц шийдвэрийг эрэхэд бэлэн байгааг тэмдэглэв. Москва Токио хоёр «сэтгэл дэндүүу хөдлүүлэх санал шүүмжлэл нийт олны өмнө явуулалгуй» оновчтой тайван яриа хэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн гэж Лавров хэллээ. Яриа хэлцээг үрьд Орос Японы удирдагчдын эл асуудлаар тодорхойлсон нийтийн ойлголтын хүрээнд хөгжүүлэхийг тэрээр тэмдэглэжээ. Найрамдах гэрээ байгуулах асуудлаар тайван яриа хэлцээ явуулах нь зайлшгуй чухал гэж Японы ГХ-ийн сайд тэмдэглэжээ. «Бид хэлэлцээг дээд хэмжээнд ба ГХ-ийн сайд, дэд сайд нарын хэмжээнд үргэлжлуулэх бодолтой байна» гэж Коитиро Гэмба нэмж хэллээ.

Орос Японы хоорондын хоёр талын харилцааны онцлог Дэлхийн 2-р дайнаас хойш найрамдах гэрээнд гарын үсэг зураагуйд оршино. Токио нутагт дэвсгэрт өнгөлзсэн нь тохиролцох замд гол саад болсон. Япон улс 1855 оны худалдаа, хилийн тухай хоёр талын хэлэлцээрийг үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг Курилын дөрвөн аралд өнгөлзэж байна. Москвагийн байр сүүрь Өмнөд Курилын арлууд дэлхийн 2-р дайны үр дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон хийгээд арлууд Орос улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэдгийг олон улсын хүүль зуйгээр батласанд оршино.