Оросын 59 бус нутгийн 436 тамирчин Орос улсыг Лондонд Олимпийн наадамд төлөөлж байна. Манай орны олимпийн хороо энэ удаа хичнээн медаль авахыг таамаглахгуй байна. Гэсэн ч оросын шигшээ баг багийн албан бус нийт ур дүнгээр 3-р байр эзлэх ёстой. Орос улсаас бараг 1 мянган хүнтэй төлөөлөгчидөө зуны Олимпийн ХХХ наадамд явуулав. Манай тамирчид зөвхөн хөл бөмбөг ба зүлгэн дээрх хоккейн тэмцээнд оролцохгуй. Спортын өөр бух төрлөөр медалийн төлөө өрсэлдэх юм. Оросын «Радио спорт» радио станцын дэд ерөнхий редактор Нобель Арустамян манай тамирчид ямар төрлөөлр шагнал хүртэхийг таамаглан хэлэхдээ: «Эдгээр нь хөнгөн атлетик, гимнастик, бөх, бокс зэрэг ЗХУ ба Орос улс уламжлал ёсоор түрүүлж ирсэн төрөл билээ. Түүнчлэн багаар тоглох тэмцээнд түрүүлнэ гэдэгт найдаж байна. Юуны түрүүнд волейбол, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, гар бөмбөгийг дурдая. Сэлэлтийн медаль таатай сюрприз болно. Буудлагаар бас медаль хүртэх бололтой» гэв.

Сүүлийн жилүүдэд спортын гимнастик, сэлэлт, хөнгөн атлетик зэрэг төрлөөр маш хүчит залуу тамирчдыг бэлтгэсэн гэж мэргэжилтнүүд ба дасгалжуулагчид үзэж байна. Оросын волейволын шигшээ баг тэргүүний байр эзлэнэ гэдэгт хэн бараг чэргэлзэхгүй байна. Олимпийн өмнө манай баг Дэлхийн холбооны тэмцээнд түрүүлж, дэлхийн цом булаалдах тэмцээнд шалгарсан билээ. Мөн түүнчлэн туялзуур жад, буудлага, хүнд атлетикийн төрлөөр медаль авах боломж бий. Өөр шинэ төрлөөр ч түрүүлж болзошгүй гэж хөнгөн атлетийн дэлхийн аварга Ольга Богословская хэлээд: «2012 оны Олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн бокс анх удаа багтсан. Энэ төрлөөр манай эмэгтэйчүүд шагнал хүртэж мэднэ. Багийн нийт ур дүнгээр бид АНУ, Хятадын дараа гуравт орох бололтой. 2012 оны Олимпийн наадмыг хүлээн авч байгаа Их Британийн шигшээ баг 3-р байр эзлэхийн төлөө бидэнтэй өрсөлдэх бололтой. Тэд багийн нийт дүнгээр амжилт олох боломжтой. 2008 онд их британийн шигшээ баг биднээс хэдэн медалиэр хоцросныг үүнтэй холбогдуулан дурдая» гэв.

Их Британи Бээжингитйн Олимпийн наадамд багийн албан бус нийт дүнгээр оросын багаас нийт 25, 4 алтан медалиэр хоцросон билээ. Энэ удаа Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд 50 дэлхийн аврага байгаагаар Оросын Олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков бахархаж байна. Тэрээр хэлэхдээ: «Мэдээжээр маргаангүй ялж мэдэх тамирчид манайд байна. Эдгээр нь уран сайхны сэлэгч Наталья Ищенко, Светлана Ромашина нар билээ. Тэд сүүлийн үед мөн төрлийн бүх тэмцээнд түрүүллээ. Түүнчлэн уран сайхны гимнастикч Евгения Канаева, теннисч Мария Шарапова, тулгууртай харайгч Елена Исинбаева нарыг дурдмаар байна» гэв. Дэлхийд нэрд гарсан тамирчин аугаа их теннисч Мария Шарапова зуны Олимпийн наадмыг Лондонд нээх үеэр ОХУ-ын далбааг намируулан барьж явлаа.

Гэрэл зураг