Удахгуй 33 шонхорыг Алтай хязгаарын шувуу өсгэх газраас Арабын Нэгдсэн Эмирт улс руу явуулна. Шонхроор агнах дуртай нэгэн шейх сөнөх даваанд хүрсэн шувуудын цэст багтсан шонхоруудыг худалдан авчээ. Гол төлөв эм шувуудыг тийшээ явуулна. Тэдгээр эр шувуунаас бараг бүтэн хагас дахин том юм. Эдгээр шонхорыг ямар үнээр худалдан авсныг зарлаагуй. Гэвч мэргэжилтнуудийн тоо баримтуудаас харахад нэгэн шонхор 100-аас 5 мянга хүртэл долларын үнэтэй юм.

Арабын ялангуяа Персийн булангийн орнуудад шонхроор агнах арга барил өргөн дэлгэрсэн юм. Тэнд зэрлэг шувууг их үнэлдэг. Гэвч зэрлэг шонхор барихийг хориглосон. Харин тусгай хүрээлэнд тэжээж өсгөсэн шонхорыг ан агнахад сургахад маш хэцүү гэж Алтайн ховор шувуу өсгөх газрын захирал Виктор Плотников хэлээд: « Манай шонхор өсгөх газрын арга зүйн ачаар эндхийн шувуу зэрлэгээс дутуу биш байна. Өсгөх газарт төрсөн дэгдээхэйг өсгэх газрынхаа нөхцөлд дасгаад барьж авдаг. Иймээс эдгээр шувуу зэрлэгээс бараг ялгагдахгуй» гэв

«Алтай Фалькон» гэдэг оросын томоохон шонхор өсгэх газар бур 21 жил ажиллаж байна. Гол зорилт нь ховор төрлийн араатан шувууг хэвээр хадгалахад оршино. Эдүгээ янз бурийн терлийн 200 шувуу суурьшсан. Жил дутам 50-100 дэгдээхэй терж байна. Эхлээд ховор шувуу өсгөх нь арилжааны зорилгогуй байсан гэж Виктор Плотников цааш нь хэлээд: «Бид үйл явцыг л гойд сонирхсон. Одоо энд өсгсэн бараг 50 шувууг жил дутам байгалийн нөхцөлд шилжүүлдэг. Тэдгээр онгон байгалийн нөхцөлд амархан дасч, үржиж, Алтай хязгаараас Монгол, Хятад ба бусад улсад нуун шилжиж байна. Манай өсгөх газрын тэмдэгтэй шувуу дэгдээхэйтэйгээ хамт нисч явсныг харлаа. Шувуу үүрлэж, өндөг дарсан нь ингэж илрэсэн» гэв.

Шувуу хуалдах нь нэлээд удаан үргэлжлэх уйл ажиллагаа юм. Талууд тохиролцож, шувууг сонгож авсны дараа албан ёсны баримт бичгийг бэлтгэнэ. Тухайлбал шонхорыг гадаад руу явуулахын тулд сөнөх даваанд хүрсэн амьтан, ургамлын олон улсын худалдааны тухай Конвенцийн зөвшөөрөл авах хэрэгтэй. Энэ баримт бичиг шувууг тусгай газарт өсгөснийг батлана. Ийн зөвшөөрөл аваад шувуудыг шинэ газар нутагт явуулан шилжуулж болно.