Сирийг ардчилалд шилжүүлэх үйл явцыг урагш ахиулах санал Оросын байр сууринд нийцэж байна гэж ГХЯ тэмдэглэв. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадийн Гатиловын «Интерфакс» агентлагад мэдэгдсэнчилэн арабын хэдэн улсаас бэлтгэсэн НҮБ-ын ЕА-ейн тогтоолын төсөлд Сирийн еренхийлегч Башар Асадыг огцоруулах тухай тодорхой өгүүлээгүй байна. Ардчилалд шилжих бух сирийн улс төрийн үйл явц зайлшгуй чухлыг баримт бичигт заасан гэж Оросын дипломат ажилтан тэмдэглэв. НҮБ-ын гишүүн арабын хэсэг улс сирийн асуудлаархи шинэ тогтоолын төслийг авч үзэж хэлэлцэхийн тулд АЗ-ийн хуралдааныг 7-р сарын 30-нд зарлан хуралдуулна. Баримт бичиг Сири ардчилалд шилжих улс төрийн үйл явцыг эхлүүлж, ардчилсан засгийн газар эмхлэн байгуулах уриа агуулсан гэж Кувейтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Тогтоолыг ЕА-д дийлэнх олонхи саналаар батладаг.

.