Өнөөдөр Сирийн засгийн газрын цэрэг урьд засгийн газрын эсрэг булгуудийн эзлэсэн Алеппо хотын хэдэн хорооллоос зэвсэгт булгуудийг шахан зайлуулж эхлэсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Хэдэн өдрийн турш хот орчимд бөөгнөрсэн армийн анги салбарууд хамгийн олон зэвсэгт этгээд төвлөрсэн Садах эд-Дин хороолол руу зүглэв. Хоёр өдрийн өмнө энд бүслэгдсэн зэвсэгт бүлгүүд бүслэлтийг тэслэхийг оролдсон тухай Алеппод болж байгаа уйл явдлыг нүдээрээ үзсэн этгээд РИА Новости агентлагад мэдээлсэн юм. Өчигдөр сирийн армийн ажиллагаа Дамаск хотын дүүрэгт явагдаж, хэт даврагсадын сүүж явсан таван машиныг устгаж, засгийн газрын эсрэг зэвсэгт булгийн дайнчдын зэвсгийн хэдэн агуулах, зэвсэг ачсан маштнуудыг булаан эзлэсэн тухай сирийн САНА агентлаг мэдээллээ. Түүнээс гадна Сирийн армийн албан хаагчид урьд хэт даврагсадын хулгайлсан италийн хоёр инженерийг суллав.