Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба Сочид ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровтай хэлэлцээ хийж эхлэхдээ Кубанд үерт хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдэд эмгэнэл илэрхийлэв. Лавров Коитири Гэмба Орос улсад айлчилж байгаад мэнд хургээд Гэмба Японы ГХЯ-ны тэргүүний хувьд ОХУ-д анх удаа хүрэлцэн ирснийг тэмдэглэв. Лавров хэлэлцээний үеэр ойлголцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Оросын сайдтай хоёр талын харилцааны ба тулгамдсан асуудлуудаар илэн далангуй хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байна гэж Коитиро Гэмба хэлэв. Оросын талаас найрамдах гэрэээ байгуулах хэтийн телев ба орос-японы харилцааны цогц асуудлыг Сочид авч үзэж хэлэлцэх бодолтой байна гэж үүний өмнө ОХУ-ын ГХЯ-аас мэдээлсэн билээ.