Сирийн түшмэдүүдийн сөрөг хүчний өндөр албан тушаалд шилжих томилгоо бүр нь өрнөдийн ХМХ –үүдэд шуугиан тарьдаг. Гэтэл үүнээс эсрэгээр буцаж байгаа хүмүүсийг санаатайгаар үл анзааран сүүдэрт үлдээдэг байна. “Оросын дуу хоолой” Сирийн босогчдын чөлөөт армийн байлдагч асан Юсеф Наамитай ярилцлага хйисэн юм.

Юсеф Наами нь 27 настай, Хама хотын орчимд хууль ёсны эрх баригчдын эсрэг байлдаж явсан нэгэн. Тэнд Сирийн чөлөөт арми дур зоргоороо аашилаж байна. Эвлэршгүй сөрөг хүчний байлдагч болсноо тэр өөрийн буруугаас болсон гэж үздэг: «Миний найзладаг залуучуудын дунд шейх Айман Аль-Халид гэдэг хүн их нэртэй байв. Тэр бидэнтэй ярилцаж, биднийг эх орныхоо төлөө, шашныхаа төлөө ажиллах ёстой, бидэнд тийм үүрэг оноогдсон тухай ярьсан. Тэрний ярьсан зүйл гэвэл засгийн эрхийг барьж байгаа нүгэлтэнгүүдийн эсрэг тэмцэл байв. Харин одоо бол тэр бидний тархийг угаажээ. Эдгээр ярианы дүнд бид юу хийх ёстой юм бэ гэх бодол төрөх болсон. Ийм засаг бидэнд хэрэггүй гэж өөрсдийн санал бодлоо чанга дуугаар зарлаж, олон нийтийн цуглаанд очиж, хүмүүст хэлж, улс орныг аврахыг бодож байв. Бид ингэж бодож байсан, үүндээ бат итгэж байлаа» гэж хэлсэн.

Юсеф Наами болон түүний нөхөд зэр зэвсгийг шууд авсангүй аж. Эхний үед тэд зүгээр л жагсаалд оролцож байв. Үүний төлөө тэдэнд зэвсэг өгнө гэж амлажээ. Зорилго нь засгийн газрын цэргүүдийн эсрэг тулалдах байв. Аюулгүй албаны хүчнийхэн эрх баригчдын даалгавраар энгийн номхон хүмүүсийг хороож байна гэж ярьцгааж байсан. Тиймээс тэдний өшөөг авах ёстой байв. Үзэл суртлын дайн нэг бус долоо хоног үргэлжилсэн. Залуучууд дайтах шаардлагатай байна гэж ярьцгааж байлаа, үүнд өнөөх шейх Айман ч бүр гол үүрэг гүйцэтгэж байв. Ёс суртахууны леаар төдийгүй их мөнгө амлаж, худалдаж байв.

Шейх Айман залуу хүмүүсийг жагсаалд гарах бүрд 2 мянган лир өгч байх нэгэн хүнтэй танилцуулсан. Энэ бол 30 гаруй доллар. Хэрэг дээрээ залууст 500 лир буюу 8 доллар өгч байв. Зарим үед бүр юу ч өгөлгүй: дараа, дараа гэж байлаа. Харин залуу хүмүүст энэ байдал таалагдаагүй, гэтэл тэд хоёрдахь удаагаа бүр бодитойгоор хэрэв полиц, цэргийнхныг буудвал илүү мөнгө төлнө гэж амлаж байлаа. Сургуулилтыг нэгэн бааз дээр явуулсан. Үүний дараа армитай мөргөлдөөнд оролцож, дэглэмийн талын хүмүүсийг хулгайлж байлаа. Хүн алах явдал ч тохиолдож байсан. Үүний төлөө 1000 лир, 160 хүртэл доллар амлаж байсан. Гэхдээ хэрэг дээрээ арав дахин бага төлж байсан. Түүнээс олонтоо юу ч төлдөггүй байсан.

Яагаад Юсеф Наами цэргийн амьдралаа орхихоор шийдэв?

«Нэгэн байлдааны үеэр миний андыг баривчилсан. Түүний гар утсан дээр миний дугаар байсан. Хэсэг хугацааны дараа над руу нэг хүн залгасны нэрийг нь санахгуй байна. Тэгээд тэр хүн надад Сирийн залуучуудын эвлэлээс ярьж байна гээд надтай зүгээр нэг уулзах хэрэгтэй байна гэсэн. Тэр надад :”Яагаад ингэж байгаа юм бэ? Залуучууд та нар манай улсыг барьж байгуулах ёстой “гээд янз бүрийн асуултууд тавьж байсан. Тэгээд тэд над руу байнга залгаж, их боловсон ярьдаг байлаа. Аажимдаа би ярьсан зүйлүүдийг нь боддог боллоо. Нэгэн өдөр бид уулзахаар тохиролцон, Хама хотоос холгүй уулзсан. Би тийшээ очсон, ингэхдээ хэн нэгэн хүн энэ тухай мэдчих вий гэхээс айж байсан. Тэнд би Сирийн залуучуудын эвлэлийн залуустай болон тэдний тэргүүн Мухаммед ад-Даритай уулзсан. Бид удаан ярилцаж, бие биедээ асуулт тавьж, ямар нэгэн зүйл ярьж байсан. Үүнээс хойш би байлдагч болохыг хүсээгүй. Би Хама хот руу буцаж ирээд өөрийн нөхдүүдтэй ярилцсан. Бид хамтдаа явж, бууж өгөхөөр шийдсэн. Хэсэг хугацааны дараа бид бэлтгэж байгаад, зугтаж гарсан» гэж хэллээ.

Энэ удаа залуусыг хуурсангүй. Тэд зэвсгээ хураалгаж, Мухаммед ад-Дари хүн бүрийн төлөө шүүхийн өмнө батлан даалт гаргаж байв. Тэр аюулгүй байдлын баталгаа болж байв. Залуу хүмүүс тэдний яхож байгаагаар, ерөнхийлөгч Башар Асадын хэрвээ хүн өөрөө гэмшиж, сайн дураараа зэвсгээ хураалгавал, өршөөл үзүүлэх тухай мэдэгдэлд тэд итгэжээ. Зэвсгээ хураалгаснаас хойш 24 цагийн дараа залуусыг нэрсийн хар жагсаалтаас хасчээ.

Юсеф Наамигийн наминчилж байгаагаар, тэр өнөөдөр дахин төрсөн юм шиг л байгаа аж. Эвлэршгүй сөрөг хүчнийхний эгнээнд бахйдаа тэр мансууруулах бодисонд татагдсан байжээ.Одоо тэр хар тамхинаас эмчлүүлэх цуврал эмчилгээ хийлгэж байна. Орон нутгийн эрх баригчид түүнийг аэилд оруулахаар амласан. Усны хангамж эрхэлдэг нэгэн компани амласандаа хүрч түүнийг ажилд авчээ. Түүний нилээд хэдэн нөхөд ч бас гайгүй ажилд оржээ. Юсеф Наами өөрийгөө маш том алдаж явсныг хүлээн зөвшөөрч байна.