Өнөөдрийн нэвтрүүлгийг хөгжмийн зохиолч, дуучин Марк Тишманд зориуллаа. Тэрээр концерт тоглож, телевизийн нэвтрүүлгийг хетлеж байна. Түүний дуунууд радиогоор цуурайтаж байна.

Марк Тишманы дуулах « Би чиний сахиус болно» гэдэг дуугаар нэвтрүүлгээ эхэлье.

Марк Тишман Хойд Кавказын БНДагестан улсад эмч,инженерийн гэр бүлд төрж есчээ. Гэр бүлээрээ найрамдал,хайр сэтгэл, сайхан харилцааг дээдлүүлж ирсэн юм. Энэ нь Маркыг эвсэг тэвчээртэй болгоход нөлөөлсэн нь дамжиггуй.

Марк багаасаа хегжим сонирхожээ. Тэр терелхи Махачкала хотын хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын анги төгссэн байна. Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөөд Москвагийн УИС-ийн гадаад хэлний факультетэд элссэн. Эх эцэг нь хуугээ дипломат ажилтан болгохоор шийдвэрлэжээ.Гэвч Марк их сургууль дүүргээд Оросын театрын урлагийн акадеиийн хегжмийн театрын ангийн оюутан болов.

2007 онд Марк Тишман «Фабрика Звёзд-7»телевизийн 1-р сувгийн төсөлд нэгдэж оролцов.

«Үзэл санаагаа хэрэгжүүлэх нь бүтээлч хүний хүвьд хамгийн их баяр жаргал болдог. «Фабрика звёзд» төслийн хүрээнд аз дайрч тийм үйл явдал болсон гэж дуучин хэллээ.

Марк Тишман «Чиний тухай дуунууд» гэдэг сүүлчийн цомогт нь багтсан «Бусгуй-ялалт» эвлүүлгээрээ өнөөдрийн хөгжмийн нэвт- рүүлгийг төгсгэж байна.