Японы Акита мүж улсын өмнөөс «Акита-ину» үүлтрийн гөлөгийг Оросын ерөнхийлөгч Владимир Путинд бэлэглэжээ. Мүж улсын төлөөлөгч энэ гөлөгийг Москвагийн нисэх онгоцны буудалд Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудад дамжуулж өгөв. Гөлөг «Юмэ» (оросоор «Мөрөөдел») нэртэй. Тэр энэ оны 4-р сарын 24-нд төржээ. « Японы нэг ёсны нөөц баялаг болох «Акита-ину» үүлтрийн гөлөгийг хүлээж авахыг ерөнхийлөгч Путин хүлээн зөвшөөрсэн явдал бидний хүвьд нэр төртэй үйл хэрэг босон « гэж Япон улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас тараасан мүж улсын засаг дарга Сатакэ Норихисын мэдэгдэлд өгүүлжээ. Акита мүж улсаас өнгөрсөн оны 3-р сард хүчит газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн Японы Зуун-хойд бус нутаг түүний дотор Акита мужид Орос улсаас тусласанд талархаж, ОХУ-ын ерөнхийлөгчээр сонгогдсонтой нь холбогдуулан энэ гөлөгийг Путинд бэлэглэхээр шийдвэрлэсэн « гэж баримт бичигт өгүүлсэн байна. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчид энэ оны 9-р сард Владиовостокод уулзах юм. Япон, Орос хоёр улсыг оролцуулан Зуун Азийн бус нутаг хэтдээ дэлхийн эдийн засгийн төв болж хөгжихийг засаг дарга Сатакэ Норохиса тэмдэглэжээ.