Тажикистаны эрх баригчдын үндэсний аюулгуй байдлаа хангах үйл ажиллагааг Хятад улс дэмжиж байна гэж өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-аас тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Хятад хоёр талын харилцааны ба ШХАБ-ын хүрээнд Тажикистантай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Бээжин терроризм, хэт даврагч үзэл, салан тусгаарлах бодлого зэрэг гурван хор хөнөөлт үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэж, бус нутгийн аюулгуй тогтвортой байдлыг дэмжихэд бэлэн байна гэж Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ. Хүүль бус зэвсэгт бүгүүдийг хоргуй болгох тусгай ажиллагаа Уулын Бадахшаны автономт мужид явагдаж байгааг «Интерфакс» агентлаг мэдээлэв. Энэ ажиллагаа 7-р сарын 24-нд эхлэсэн хийгээд анхны өдөр 12 цэргийн албан хаагч амь үрэгдэж, бас 23 нь шархджээ. Үүний хамт хүүль бус зэвсэгт бүлгийн 30 гишүүнийг хөнөөж, бас 40-ий нь баривчлав. Тажикистан-хятадын хил 800 км урт юм. Хоёр орны хил Уулын Бадахшаны автономит мүжийг дамжин гардаг. Гэвч энд уулархаг нутгийн ба Памир нурууны онцлогоос болж ганц боомт ажиллаж байна.