Тажикистаны зүүн Уулын Бадахшааны автономит мужид явуулж бүй цуст ажиллагаа НҮБ-ыг түгшүүлэв. Ууний хамт НҮБ талууд хэлэлцээ хийж эхлэснийг сайшаан дэмжихийн хамт энгийн номхон иргэдийн амь насыг хамгаалахыг шаардав. Төв Азид сэрэмжлэх дипломат ажиллагаа явуулах Бус нутгийн төвийн ба Тажикистан дахь НҮБ-ын төлөөлөгчдийн газрын хамтран гаргасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. НҮБ Тажикистаны тус бус нутгийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Тэнд эрх баригчид гэмт хэргийн бүлгийг хоргуй болгох тусгай ажиллагаа 7-р сарын 24-өөс явуулж байна.