Зэвсгийн худалдааг уялдуулан зохицуулах олон улсын анхны гэрээний асуудлаар НҮБ-д хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Баримт бичиг дээр цаашид хийх ажлыг тодорхойлохоор төслийг НҮБ-ын ЕА-д шилжүүлэх юм. Гэвч бага хурал дампуурсан гэж үзэж болохгуйг оросын төлөөлөгчдийн тэргүүн ГХЯ-ны аюулгуй байдал, зэвсэг хураах асуудал эрхлэсэн газрын захирал Михаил Ульянов тэмдэглэв. «Нер их ажил хийсэн. Ажил цаашид үгэлжлэнэ гэдэгт найдаж байна « гэж дипломат ажилтан хэллээ. Санал болгосон гэрээний төслийг яаран бэлтгэсэн учир сулхан байна. Ийн байдлаар нь батлаж ул болно гэж тэрээр үүний өмнө хэлжээ. Москва зэвсгийн худалдаанд хяналт тавих талаар хэдэн санал дэвшүүлэв. Тухайлбал төрөөс зохих эрх олгосон байгууллагуудад л зэвсэг нийлүүлэхийг санаачилжээ. Бага хуралд оролцогчид эдгээр зүйл ангийг ирээдүйн баримт бичигт оруулахын төлөөбайна. НҮБ-ын ивээлийн дор 7-р сарын 3-нд ажиллаж эхлэсэн бага хурал өчигдрийн баасан гариг хүртэл ажиллав.