07-р сарын 21-нд японы өмнөд Танэгасима сансрын хөлгийн буудлаас хөөргэсэн «Цагаан өрөв тас» ачаа тээврийн сансрын хөлгийг өнөөдөр ОУСС-тай залгасан тухай Москва орчмын Нислэгийг удирдах төвөөс мэдээллээ. Америкийн нэгэн сансрын нисэгчийн удирдлагаар канадын «механик гар» гэгчийн тусламжтайгаар ачаа тээврийн сансрын хэлгийг залгав. Энэ хөлгөөр хунсний бүтээгдэхүүн, эрдэм шинжилгээний ажил хийх багаж, анагаах ухаан, биологийн туршилт хийх төхөөрөг ОУСС-д хүргэжээ.