Өнөөдөр Сочид ОХУ,Японы ГХ-ийн сайд Сергей Лавров, Коитиро Гэмба нар найрамдах гэрээ байгуулах хэтийн төлөв ба хоёр талын харилцааны бусад чухал асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. ОХУ-ын ГХЯ-аас мэдэгдсэнчилэн сайд нар найрамдах гэрээ байгуулах асуудлаар санал солилцоно. Энэ үйл явц хоёр талын харилцааны хөгжлийг урагш ахиулах нөхцөлд явагдах нь Орос улсын хүвьд чухал гэж мэдээлэлд тэмдэглэжээ. Японы чиглэл Оросын гадаад бодлогын нэгэн урьтлал болсныг ОХУ-ын ГХЯ онцлов.» Японы түншүүдтэй улс төрийн яриа хэлцээ, эдийн засгийн хоршооллыг бэхжүүлэх явдлыг оролцуулан орос-японы харилцааны тулгамджсан бух асуудлыг нухацтай хэлэлцэх бодолтой байна» гэж ОХУ-ын ГХЯ тэмдэглэжээ.