ОХУ, Их Британийн ерөнхий сайд Дмитрий Медведев, Дэвид Кэмерон нар Сири улсын байдлыг авч үзэж хэлэлцсэн тухай Медведевийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдээллээ. Түүний хэлснээр эдгээр хоёр улсын удирдагчид эдийн засгийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулах төслүүд болон Олимпийн наадамтай холбоотой асуудлудыг авч үзэж хэлэлцэсэн байна. «Кэмерон Лондоны Олимпийн бэлтгэлийн талаар өгүүлж, энэ туршлагыг Сочийн Олимпид хэрэглэх боломжийг хөндснийг Тимакова тэмдэглэв. Хоёр орны засгийн газрын тэргүүн нар 2012 оны Олимпийн нээлтийг тохиолдуулан Их Британийн хатан хаан 11 Элизабетээс хийсэн дайллага дээр уулзлаа. Дэлхийн бараг 100 улсын төр засгийн удирдагчид дайллагад байлцав.