Өнөөдөр Лондонд зуны Олимпийн наадмын 12 багц медалийн төлөө өрсөлдэх юм. Эрэгтэй, эмэгтэйчууд 10 метр зайнаас винтоовоор буудах төрлөөр өрсөлдэнэ. Эрэгтэй жудочид 60 кг, эмэгтэйчүүд 48 кг хүртэл жингээр түрүүлэгчийг шалгаруулна. Дугуйчид багц медалийн төлөө бүлгээрээ уралдах юм. Өнөөдөр усанд сэлэгчид дөрвөн багц медалийн төлөө өрсөлдэнэ. Эрэгтэй эмэгтэйчүүдийн 400 метрийн зайны нэгдсэн арга маягийн сэлэлт, эрэгтэй, эмэгтэйчүүдийн 4 уржих 100 метрийн чөлөөт арга маягийн сэлэлтийн буухиа болох юм. Туялзуур жадны эмэгтэйчүүд ганцаарчилсан терлээр медалийн төлөө өрсөлдэнэ. Хүнд атлетикч эмэгтэйчүүд 48 кг хүртэл жингээр хүчээ сорих юм. Түүнээс гадна Оросын сагсан бөмбөгийн шигшээ баг олимпийн тэмцээний бүлгийн үед канадынхтай, гар бөмбөгч эмэгтэйчууд анголын шгшээ багтай, оросын волейболын эмэгтэй шигшээ баг британийг тамирчидтай тоглоно. 7-р сарын 27-д Лондонд эхлэсэн зуны Олимпийн наадам 8-р сарын 12-ыг дуустал үргэлжлэнэ.