Их Британийн хатан хаан II Элизабет Лондонд 2012 оны Олимпийн наадам нээснийг зарлав. Өчигдөр орой Лондонд Олимпийг нээх баяр ёслол болов. Олимпийг нээх ёслолын өмнөхөн Их Британийн нийслэлийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд яруу сайхан шоу болон Олимпид оролцох тамирчдын ёс төртэй жагсаал боллоо. Дэлхийд нэрд гарсан эмэгтэй теннисч Мария Шарапова олимпийн парадад ОХУ-ын шигшээ багийн тугчин болов.ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев хүндэтгэлийн суудлаас тамирчиддаа мэнд хүргэв. Зуны Олимпийн ХХХ наадам 8-р сарын 12 хүртэл ургэлжлэнэ. Дэлхийн 205 улсын тамирчид Олимпт оролцож, спортын 37 төрлөөр 302 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Гэрэл зураг