Лондон түүхэнд гуравдахь удаагаа Олимпийн наадам нээлтийг хийв. Шоу гурван цаг үргэлжилж, үзэгч олон британий түүхтэй амжиж танилцаж, английн уламжлалт хошин шогт инээмсэглэж, мэдээж хэрэг олимпийн тамирчдын жагсаалыг үзэв. Урьдчилсан тоо баримтаар, шоуг тэрбум орчим хүн үзсэн аж.Лондонгийн Олимпийн наадмыг нээлтийн төлөвлөгөөг бороо хүртэл зөрчсөнгүй. Нээлтийн ёслолын ажиллагаанаас хэдхэн минутын өмнө британий нийслэлийн тэнгэр цэлмэж, энэ үдэш индэрүүд дээр хуран цугларсан 80 мянган үзэгчид цуваа тайлаж, шүхрээ хумьж, өнгөрсөнд бодлогоширсон. Спортын тулалдааны гол талбар цаг хагасын турш урлагийн тайз болон хувирав. Энд жүжигчид, хөгжимчид, сайн дурынхан Британий бий болсон түүхийг гайхамшигтайгаар дүрслэн харуулав. Ингэхдээ ямарч үггүй үйл хөдөлгөөнөөр үзэгчид түүхийн хэсгүүдийг тод томруун үзсэн төдийгүй, мистер Бины дүрээр британий хошин шогийн урлагийн онцлог, Питер Пен, Мэри Поппинс болон Гарри Поттерын үлгэрийн ид шидийн ертөнцид зочилсон.Нээлтийн ажиллгааны зохиолыг тойрсон олон нууц байсан. Мянга гаруй хүн оролцсон уг шоуны нууцыг бараг эцсийн мөч хүртэл хадгалав. Үүнд оскарын шагналт найруулагч Денни Бойлд гавъяатай. Тэр дөрвөн цаг үргэлжлэх сургуулилтуудын нэг дээр бүх сайн дурынхантай гар барьжээ. Шоуд оролцогчид өөрсөддөө ийм хүндэтгэлтэй хандсанд, хамгийн ойр дотны хүмүүсийнхээ уйгагуй гуйлтанд ч нууцыг алдаагүй аж.Түүхийн тод томруун аялалын дараа олимпийн таван цагригийг харуулсан гайхамшигтай галын наадам стадионы дээр “бондианы” хөгжмийн аялгуун дор нисдэг тэрэг гарч ирж, түүнээс хоёр хүн шүхрээр буусан нь: Хатан хаан II Елизавета, 007 агент Джеймс Бонд нар байлаа. Хатан хаан өөрөө хоромхон зуур өөрийн нөхрийн хамт индэр дээр гарч ирэв. “Бурхан минь, Хатан хааныг хамгаалаач “ хүүхдийн найрал дуун дор Их Британий далбааг мандуулав.

Тамирчдын парадын өмнө дэлхий дахины дайн дажинд амь үргэдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн бяцхан зураглал байв. Үүний дараа уламжлал ёсоор Олимпийн наадмыг нээдэг Грек улсын баг тамирчид стадионд гарч ирэв. Дараа нь Тоглолтуудад оролцох дэлхийн 204 орны шигшээ багийн тамирчид гарч ирлээ. Орос улсын тамирчдын гаралт түүхэн болов. Үүнд анх удаагаа манай тамирчдын багийг эмэгтэй хүн тэргүүлэв. Цагаан-цэнхэр-улаан өнгийн төрийн далбааг “Их дуулганы “цувралын эзэн, дөрвөн удаагийн аварга шалгаруулах тэмцээний аврага Мария Шарапова өндөрт намируулан явлаа. Их Британий хөнгөн атлетуудаар өндөрлөсөн парад жагсаалын дараа Олимпийн хорооны тэргүүн Жак Рогге олимпийхэнд хандаж үг хэлсэн. Тэрбээр зохион байгуулагчдад талархал илэрхийлж, Олимпийн -2012 наадмыг нээх эрхийг Хатан хаан Елизаветад өгсөн юм.

Зуны Олимпийн ХХХ наадам нь Лондонд 2012 оны 7-р сарын 27 - 8-р сарын 12 хүртэл үргэлжлэх юм. Олимпийн наадамд 205 орны 10500 тамирчин оролцож байна. Тэд 302 медалийн иж бүрдэлийн төлөө 37 спортын төрлөөр өрсөлдөнө. Оросын шигшээ багт олимпийн 37 төрлийн 34 төррөлд өрсөлдөх 804 хүн орсон .