Их Британий нийслэл хотод энэ мөчид ХХХ Олимпийн тоглолтууд -2012 нээлтийн ёслолын ажиллагаа эхлэх гэж байна. Баярын эхлэхийн өмнө хэдэн арван улсын тэргүүн нар хүрэлцэн ирсэний дотор оросын төлөөлөгчдийн тэргүүн ерөнхий сайд Дмитрий Медведев байна. Энэхүү явдал нь түүхийн хамгийн томоохон, тод томруун уралдаан тэмцээнүүдийн нэг болж үлдэнэ гэж үзэж байна. Оскарын шагналтай британий найруулагч Дэнни Бойлийн тавьсан гайхамшигтай шоу тоглолт нь дор хаяж дэлхий дахины 4 тэрбум үзэгчдийг телевизийн дэлгэцний өмнө цуглуулах ёстой. 7-р сарын 27 –оос өмнө уг тоглолтыг “Гайхамшигийн арал” гэж нэрлэгдэх болох нь тодорхой болсон. Харин уг шоунд Их Британий маргаангүй бэлэгдэлүүд, тухайлбал, Хатан хаан II Елизавета, нэрт тагнуулч М16 Жеймс Бонд /Дэниэл Крейг/, алдарт битлзчин Пол Маккартни болон алдартай хөлбөмбөгч Дэвид Бэкхем нар байх юм. Лондонгийн Олимпиадын сүлд дуугаар британий Muse рок-хамтлагийн энэ үйл явдалд зориулан бичсэн “Survival” дуу болсон. Гэхдээ Олимпийн бамбарыг ямар аргаар асаахыг сэтгүүлчид тайлж чадсангүй. Дэлхий дахины үзэгчдэд хэдхэн цагийн дараа гайхамшигтай энэ шоуг үзэх боломж нээгдэж буй юм.