ОУВС-ийн гаргасан тоо баримтаар БНХАУ–ын эдийн зкасгийн өсөлт энэ жил 8 % байх нь. Энэ нь тус улсын засгийн газрын мэдэгдсэн зорилтод нийцэж буй юм. Энэ тухай энэ долоо хоногт тус сангаас гаргасан илтгэлд дурджээ.

Бүхэлдээ шинжээчид хятадын эдийн засгийн өнөөгийн байдлыг эерэгээр үнэлжээ. Илтгэлд тэмдэглэснээр, ОУВС-ийн захирлуудын зөвлөл олон улсын эдийн засгийн нилээд өсөлтөөр хангаж, дэлхийн санхүүгийн хямралын үед дэлхийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа Хятад улсын эдийн засгийг үнэлжээ. Гэхдээ Сангийн шинжээчид нь БНХАУ-ын идэвхитэй өсөлтийн эрч буурсан гэж үзжээ. Тэдний үзэж байгаагаар, эдийн засгийн бууралт ын эрсдэл өсөх хандлага хадгалагдсаар байгаа аж.

Шинжээчдийн дүгнэснээр, Хятадын ДНБ-ний өсөлтийн хагас орчим нь хөрөнгийг нэмэгдүүлэхэд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, компаниуд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд биш, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулж байна. Энэ стратеги бол ажиллах хүчин илүүдсэн тохиолдолд л ажилладаг. Хүн ам зүйчдийн үзэж байгаагаар, Хятад улсын ажиллах хүчний тоо 2015 оноос хойш багасч эхлэх аж. Цаашид Хятад нь өрсөлдөх чадвараа илүүдсэн ажиллах хүчнийхээ хамт алдах аж. Хятадын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх гэдэг нилээд том үүрэгтэй юм.

Эдийн засгийг мөнгөөр дүүргэх нь ул мөргүй үлдэнэ гэж үгүй гэж ОУВС-ийн шинжээч ярьж байна. Үүний дүнд үйлдвэрлэлийн илүүдсэн хүчин чадлууд бий болж, улмаар гадаад үнийн таагүй бодлогод хүргэж, дампуурал болон ДНБ-ний бууралтанд хүргэнэ. Үүнтэй холбогдуулан хятадын улстөрчдөд эдийн засгийг эрчимтэй шинэчлэх чармайлтуудаа үргэлжлүүлэхийг зөвлөжээ.

Сүүлийн үед хийгдсэн мэдэгдэлүүдээс үзэхэд, хятадын албан ёсны хүмүүс Бээжингийн хямралын үзэгдэлүүдтэй тэмцэхдээ шинжлэх ухааны далайцтай салбаруудыг хөгжүүлэх чиглэл барьж байна. Тухайбал, энэ тухай Хятадын Төрийн байнын хорооны хөгжил, шинэчлэлийн асуудал эрхэлсэн удирдагчдын нэг Чжан Сяоцян саяхан ярьжээ. Орос улсын Дорно-дахины судлалын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянины үзэж байгаагаар, Бусдын боловсруулалтуудыг хуулбарлаж сурсан Хятад улс дэлхийн шинэтгэлийн төвийн үйлдвэр болж хувирахад нилээд амаргүй зам туулах болно.

Одоо бол Хятад улс нь ямар нэгэн утгаараа улс ардын аж ахуйг эрчимжүүлж, түрэмгий экспорт хийж, шинэ технологийн загварыг хуулбарлахад тулгуурлаж байсан хуучин загварын эрмэг дээр тулж ирээд байна. Харин одоо дотоодын эрэлт хэрэгцээг ашиглаж, Хятадыг дэлхийн шинэтгэлийн төв болгох шинэ загвар бий болгох дээр тулгуурлаж байна. Энд суурь гол тулгамдсан асуудал оршиж байна, энэ нь хятад үндэстний онцлог шинжтэй холбоотой юм. Хятадууд маш сайн гүйцэтгэгчид байдаг. Тэд маш сайн сахилга баттай, шатлан захирагдах ёс журамтай, үйл явдал болон технологийг сайн хуулбарладаг гэдэг нь хэдэн арван жилийн туршид харагдсан. Гэхдээ тэд бүтээн байгуулах үйл ажиллагаанд дутмаг, өөртөө хариуцлага хүлээх, эрсдэл хүлээх, тасархай шийдвэр гаргах зэрэгт муу.

Сергей Лузянины үзэж байгаагаар, эд бүгд нь Хятад улсад эдийн засгийн шинэтгэл хийхэд саад болж байна. Тэгээд ч Хятад улс одоогийн байдлаар эдийн засгийн шинэ загварыг барьж байгуулах эхний шатанд явж байна. Тэгэхлээр юуны өмнө одоогийн дэлхийн зах зээлээс шалтгаалах тулгамдсан асуудлууд нь нилээд удаан хугацаанд мэдүүлсээр байх нь.