Сирийн засгийн газрын хүчнийхэн баасан гаригт сирийн хоёрахь том хот Алеппог босогчдоос булаан авахаар төлөвлөж байна. Сирийн эдийн засгийн нийслэл гэгдэх энэхүү хот нь Дамаскаас 355 км зайтай. Хотын төв болон баруун дүүргүүдийг босогчдоос хамгаалж, засгийн газрын цэргүүд эзлээд байна. Үүний өмнө Алеппогийн орчмын Аазазае, Атарибе, Байянунед хотын бэхэлгээг таслаж, сирийн засгийн газрын цэргийн их буу болон нисдэг тэргүүд “Сирийн чөлөөт армийн” /СЧА/ байршил руу цохилт өгчээ. СЧА-ийн хээрийн командлагч Абдель Жаббар аль-Окейди мэдэгдэхдээ, Алеппо руу Сирийн бусад газруудаас хуран цугларсан 1,5 мянган “босогчид” дайран орсон гэв. Түүнчлэн тэд олон улсын онгоцны буудлын замыг хаасан гэв. Сирийн “Аль-Ватан” сонины уламжилснаар, одоо болох тулалдаан нь шийдвэрлэх тулалдаан болох аж. Түүний хэрхэн төгссөнөөс засгийн эрх баригчид болон зэвсэгт сөрөг хүчний хоорондын тулалдаан шийдэгдэх юм. “Аль-Ватаны” гэрчилснээр, Алеппод 12 мянган хөлсний цэрэг, түркийн офицеруудээр удирдуулж байгаа аж. Ихэнхи дайчид Сирийн хилийг Түркээс давжээ. Тэд Ливи, Тунис, Египтийн иргэд байгаагийн дотор багахан хэсэг нь дээрэмчдийн бүлгээс бүрджээ. Сонин нийтлэлдээ Сири улс Түркийн засгийн газрыг тус улсыг хагархад хүргэж, Алеппод “османы хаан ширээ” буцаах гэж байна гэж буруушаажээ.