Лондонгийн зуны Олимпийн тоглолтуудад Орос улс спортын хөлбөмбөг, хоккейн тэмцээнээс гадна бусад бүхий л төрлүүдээр оролцох юм. Оросын шигшээ багт 436 тамирчин оролцоно.

Шигшээ багийн зорилгод эхний гуравт орох зорилго тавьжээ. Хамгийн минимум зорилтод 23-25 алтан медаль.Ингэхдээ шигшээ багийн тоглогчдод найдаж байгаа хэрэг гэж Орос улсын Олимпийн хорооны тэргүүн Александр Жуков ийн ярьж байна.

Мэдээж хэрэг манай багт маргаангүй лидерүүд байгаа, тэдэнд бид юуны өмнө найдаж байна. Энэ бол сүүлийн үед синхрон сэлэлтийн уралдаант тэмцээнүүдэд түрүүлсэн Наталья Ищенко, Светлана Ромашина нар юм. Уран сайхны гимнастикийн Евгения Канаева, одон бөмбөгийн /теннис/ – Марина Шарапова, тулгуурт харайлтын – Елена Исинбаева нар юм.

Оросын эмэгтэй шигшээ багийн тамирчид бахархах өөр шалтаг бий. Гар бөмбөгийн эмэгтэй багийн тамирчид Олимпиадад тоглож байгаа хамгийн өндөр тамирчид. Тэдний өндөр 190 см. Олимпийн тоглолтуудад оролцож байгаа хамгийн өндөр гурван бүсгүй оролцож банйа. Эд бол оросын иргэн Екатерина Гамова, Юялия Меркулова нар болон америкийн иргэн Тайиба Ханифпарк юм.

Харин Олимпийн тоглолтууд эхлэхээс хоёр хоногийн өмнө FOCUS ONLINE сайт Олимпийн хамгийн сайхан бүсгүйчүүдээр оросын багийн тамирчдыг нэрлэсэн. Тэдгээрийн дунд дэлхийд нэртэй оросын тамирчин бүсгүй – одон бөмбөгийн /теннисчин/ Мария Шарапова байгаа юм. Тэрбээр Олимпиада – 2012 оны нээлтийн ёслолын ажиллагаанд үндэсний шигшээ багийн далбаагаа барьж жагсана.

Өмнө өдөр британий нийслэлд Олимпийн тоглолтуудын өдрүүдэд оросын төлөөлөгчдийн Russia.Sochi.Park, өргөө үүдээ нээсэн юм. Лондончууд болон олон тооны зочид гийчид оросын Сочи хотод зохиогдох “Олимпиада-2014” уур амьсгалд умбах боломжтой юм. Энд ирсэн хэн бүхэн Орос улсаар интерактив аялал хийж, 4 D технологийн дэвшил Сочи хотын олимпийн объектуудтай танилцах бүрэн боломж олгох юм. Одооноос мэргэжилтэнүүд Орос улсын Британий нийслэд толилуулж байгаа энэхүү төсөл нь хамгийн том хэмжээний төсөл гэж ярьцгааж байна.