Эрхүү муж, Монгол улсын хоорондын хамтын ажиллагаа Монгол Оросын харилцаанд хосгүй үүрэг гүйцэтгэж байна гэж Монгол улсаас Эрхүү мужид суугаа ерөнхий консул Азад Баатарцогт үзэж байна. «Эрхүү муж Орос Монголын хоорондын харилцааны хөгжилд гол бүс нутаг болсон гэж мужийн засгийн газрын хэвлэлийн албанаас Монгол улсын ерөнхий консулын өчигдөр Эрхүү мужийн засаг дарга Сергей Ерошенкотэй уулзах үеэрээ хэлсэн үгийг үндэслэн мэдээлжээ.

Ерөнхий консул ноён Баатарцогтын хэлснээр энэ оны эхний зургаан сард Орос Монголын хоорондын бараа гүйлгээ 35 хувиар өсөн нэмэгджээ. 2011 оны үр дүнгээр Эрхүү муж Монгол улсын хоорондын гадаад худалдааны эргэлт 412,8 сая долларт хүрчээ. Түүний долтор экспорт 401,5 сая, импорт 11,3 сая доллар болсон юм. «Эрхүү муж 2011 оны Орос Монголын хоорондын экспорт-импортын ажиллагаанд 26 хувь эзлэв. Бүс нутаг Монгол улсад нийлүүлсэн бүтээгдэхүүний 26,8, импортын 13 хувийг хангасныг хэвлэлийн албаны мэдээлэлд тэмдэглэжээ.

Бүс нутгаас гол төлөв тулш-эрчим хүчний цогцолборын бүтээгдэхүүн нийлүүлдэг. Түүнчлэн хунс, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл нэлээд их хувь эзлэж байна. Мах, махан бүтээгдэхүүн импортын гол хэсэг боллоо. «2011 онд Монгол улсаас нийлүүлсэн махны хэмжээ 2010 оныхтой харьцуулахад 2,5 дахин өсөн нэмэгдсэн» гэж Эрхүү мужийн засгийн газрын хэвлэлийн албанаас тэмдэглэжээ.