Өнөө өглөө Тывад 4,5 магнитуудтай газар хөдлөлт болов. Түүнийг гол төлөв Кызылын олон давхар байшингуудад суудаг хүмүүс мэдрэв. Хэлмэгдэл, хохиролын тухай мэдээлээгүй. Энэ удаагийн газар дорхи түлхэц урьд хүчтэй газар хөдлөлтэд нэрвэгдэж гэмтсэн барилга байшингуудад зохисгүй нөлөөлж мэднэ. Энэ оны 2-р сарын шувтаргаар Тывад 6,5 магнитудтай газар хөдлөлт болсон билээ. Газар дорхи түлхэцийг хэдэн бүс нутаг тухайлбал Буриад, Эрхүү муж, Хакаси, Красноярск хязгаар, Кузбасст мэдрэсэн юм.