Оросын гаалийн ажилтнууд Японоос явуулсан цацраг идэвхит ээлжит хэсэг бараа таваарыг Сахалины өмнөд Корсаков хотын боомтод саатуулав. Хянан шалгах авсаархан төхөөргийн тусламжтайгаар цацрагийг илрүүлсэн гэж өнөөдөр РИА Новости агенитлаг мэдээллээ. Жижиг автобус, ачааны машины тасаг, «Мазда Деми» машинууд цацрагтай байжээ. Цацраг хэвийн хэмжээнээс 2,5 дахин илүү байв. Саатуулсан бүх барааг одоо «Грэвинд Глория» илчит онгоцонд цацрагийн аюлгүй байдлын дүрмийг сахин хадгаалж байна. Оросын хэрэглээний барааны хяналтын газрын магадлан шинжлэх үйл ажиллагааны үр дүнгээр эдгээр барааны талаар шийдвэр гаргах юм.