Вьетнам улс материал-техникийн хангамжийн цэг Камрань боомтод байгуулах боломж Орост олгоход бэлэн байна. Үүний хамт вьетнамын тал нутаг дэвсгэрээ гадаадын цэргийн баазад олгох гээгүй. Вьетнамын ерөнхийлөгч Чыонг Тан Шанг «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа энэ тухай мэдэгджээ. Орос улсын тухайд гэвэл Вьетнам тус улстай аль хэдийнэ хамтран ажиллаж эхлэсэн хийгээд одоо стратегийн түншлэлийн харилцаатай юм. Түншлэл хойшид ч хөгжинэ гэж еренхийлегч хэлэв. Вьетнамээс Орос улсад Камраньд давуу тал олгоно. Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго үүнд бас нөлөөлнэ гэж Вьетнамын ерөнхийлөгч онцлов. Гэвч Камрань бол Вьетнамын боомт мөн гэж тэрээр дахин тэмдэглэжээ. Урьд өмнө ЗХУ-ын одоо ОХУ-ын Тэнгисийн цэргийн флот Вьетнамд Камрань, Сирид Тартус баазуудтай байсан. Одоо зөвхөн Тартус бааз үлдсэн байна. Өнөөдер ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч дэд адмирал Виктор Чирков РИА Новости агентлагад ярилцлага өгч, Оросын тал материал-техникийн хангамжийн цэг Куба, Вьетнам улсууд ба Сайшелийн арлуудад байгуулах асуудлыг авч үзэж байгааг мэдэгдэв.