Холбооны зөвлөлийн тэргүүн дэд дарга Александр Торшин иргэд гар буутай байхыг үндэслэсэн илтгэлийг бэлтгэв. Энэ нь гар бууг ил худалдах тухай хуулийн төслийг бэлтгэх замаар хийсэн анхны алхам билээ. Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын думд оролцуулж мэднэ. Иргэдийг зэвсэглэх нь хүч хэрэглэх ажиллагааг гааруулах уршигтай болуузай гэж Торшины саналыг эсэргүүцэгчид болгоомжилж байна.

Зэвсэг ил худалдаж байгаа бүх улсад хүч хэрэглэх ажиллагаа гаарах байтугай гэмт хэрэг намжиж буурсан гэж илтгэлийг зохиогчид оросын ба гадаадын туршлагыг үндэслэн батлан илэрхийлэв.

Гэвч иргэдийг зэвсэглэх саналыг цөөнгүй зүтгэлтэн эсэргүүцэж байна. Оросын нийт олноос ийн алхамд зохисгүй хандахыг бэртлийн зэвсэг хэрэглэж ирсэн туршлага нотлон харуулсан гэж Террорын эсрэг «Альфа» анги салбарын ахмадуудын олон улсын холбооны ерөнхийлөгч Сергей Гончаров үзэж айна. Тэрээр хэлэхдээ: «Бид бэртлийн хийт зэвсэг худалдан авч эхлэснээс хойш санамсаргүй үйл явдал болж байна. Манай иргэд гэр ахуй, замд гарсан шуугиан маргааныг ийн зэвсэг хэрэглэн шийдвэрлэхийг оролдох болсон» гэв.

Оросын оршин суугчид гар буутай болвол хүч хэрэглэх ажиллагаа гаарах нь дамжиггүй гэж шинжээч онцлов.

Эдугээ иргэд бараг 6 сая 500 мянган нэгж гар буу, урт гол темертэй буутай байсан ч цуст ажиллагаа гаарахгүй байна. Магадлан шинжлэх хэсгийн гишүүн Мария Бутинагийн хэлснээр гэмтлийн зэвсэгтэй хүмүүсийн дотор зөрчигчдийн тоо 10 хувь хүрэхгүй байна. Жинхэнэ зэвсэгтэй хүмүүсийн дотор мөн үзүүлэлт үүнээс бага байна.

Дашрамд хэлэхэд гэмтлийн зэвсэг бол онцгой сэдэв гэж Мария Бутина хэлээд: «Гэмтлийн зэвсэг өөрийгөө хамгаалахад тэр болгон туслахгүй байгааг дэлхийн туршлага харуулав. Хамгийн гол нь иргэд эрзээн сумтай гар бууг зэвсэг хэмээн үзэхгүй байна. Түүнээс гадна гэмтлийн зэвсэгт баллистик магдлан шинжилгээ хийж үл болно. Өөрөөр хэлвэл ийн зэвсгийн эзнийг тогтооход хэцүү» гэв.

Ил зэвсэг хэрэглэх нь хуруугийн хээ бүхий нэрийн хуудас, паспортын мэдээ баримтыг үлдээсэн хэрэг болно. Бүх зэвсэг хянах буудлагыг давдаг. Үүний үр дүнг ДХЯ-д хадгалдаг.

Саяхан Жеймс Холмс АНУ-ын Денверийн дүүрэгт орон нутгийн кино театрт 12 хүнийг буудан хөнөөсэн гэх мэт эмгэнэлт хэрэг явдал иргэний зэвсэг эсэргүүцэгчдийн саналыг бэхжүүлж байна.

Энэ нь аймшигт хэрэг явдал билээ. Гэвч хэвлэл энэ тухай дэлгэрэнгүй мэдээлсэн ч тус хотод зэвсэг хориотой байгааг дурдахгүй байна. Иргэд гэмт хэрэгтнээс өөрсдийгөө хамгаалах аргагүй байсан. Харин Делавэр муж улсын цэнгэлдэх хүрээлэнд үзэгчид тийм боломжтой байв. 7-р сарын эхээр энд гурван гэмт хэрэгтэн хөл бөмбөгийн тэмцээний үеэр гал нээснийг дурдая. Зэвсэгтэй иргэд гэмт хэрэгтнийг буудан шархдуулж, хүмүүсийг олноор нь хөнөөхээс сэрэмжлэв.

Оросын нийгэмд гар буу худалдахыг эсэргүүцэгчдийн тоо дэмжигчдээс илүү олон. Гэвч яаралтай дүгнэлт хийлгүй мэргэжилтнууд, нийт олныг оролцуулан асуудлыг нарийн судлах хэрэгтэй гэж шинжээчид үузэж байна. Иргэд гар буу авах, эзэмших, хэрэглэх асуудлыг харгалзан үзэх нь зайлшгүй чухал.

Оросын засгийн газар, ерөнхийлөгийн тамгын газраас иргэдэд гар буу худалдах саналыг одоогоор тэр болгон дэмжихгүй байна.