Пүрэв гаригийн үдэш америкийн нилээд хэдэн мужуудад хүчтэй хуй салхи гарлаа. Байгалийн сүйрлийг урьдчилан сэргийлэх төвөөс хүчтэй хуй салхи модыг үндэснээс нь суга татаж, байшин барилгуудын дээврийг хуулан, зам харгуйг сүйтгэн хаяж байна хэмээн уламжилжээ. Салхи, хүчтэй дуу цахилгаантай борооны хамт явж байгаа аж. Нью-Йорк, Пенсильвания, Вермонт болон Огайо мужуудаас сүүлийн ирсэн мэдээгээр 300 мянга гаруй байшин барилга гэрэл цахилгаангүй болоод байна. Нью-Йоркд 850 нислэгийг хойшлуулаад байна. Нас барсан болон хохирсон хүмүүсийн тухай мэдээлэл хараахан одоогоор ирээгүй байна.