Монгол улсад орос хэл сонирхогчдын тоо өсөн нэмэгдэж байна. UBS телевизийн сувгийн орос хэлний хичээл гэнэтийн өндөр рейтинг харуулах болов. Энэ бол тус телевизийн “Русский мир” /“Оросын сан”/-тай хамтарсан “Медиасургалт Монгол улсад” -төсөл юм. Уг төсөл цэцэрлэгийн насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зайнаас сургахад чиглэгдсэн. Хичээлүүд нь бямба гариг бүрийн хамгийн боломжтой цагуудад нэвтэрч байв. Телевиз үзэгчдийн хүсэлтээр нэвтрүүлгийг ням гаригт давтан үзүүлж байв. Үзэгч олны хүсэлт болон тус нэвтрүүлгийн рейтинг өсөн нэмэгдэж байгааг тооцон UBS телевизийн захиргаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дараагийн хичээлүүдийг нэвтрүүлэхээр шийдвэрлэв.

Сангийн удирдагчдын нэг Георгий Толорай энэхүү төслийг хосгүй гэж үзэж байна. Энэхүү төсөл нь монголын багачуудын орос хэл сурах хүслийг татжээ гэж Георгий Толорай ярьж байна. Телевизийн нэвтрүүлгүүд өндөр рейтингтэй болсон. Уг хөтөлбөр нь ерөнхий боловсролын шинжтэй байсан, зохион байгуулагчид хичээлүүдийг дээд зэргээр сонирхолтой болгохын тулд чармайсан. Эндээс хүүхэлдэйн баатар Павлик төрсөн юм. Энэ дүр хичээлийн явцад тоглоомын хэсгүүдийг оруулсан төдийгүй нэвтрүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байв. Эдгээр телевизийн хичээлүүд нь монголын сургуулиудад орос хэлний хичээл дээр заахад ашиглагдсан.

Георгий Толорайн ярьж байгаагаар, “Руcский мир” сан Монгол улсад өөр бусад төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Русский мир”сан аливаа төслүүдийг боловсруулдаггүй гэж Георгий Толорай ярьж байна. Сан зөвхөн түншүүдийн тавьсан санаачилгуудыг санхүүжүүлдэг. Тиймээс Монголын орос хэлний багш нар ерөнхйи боловсролын сургуулиудад энэ боломжуудыг ашиглаж, биднээс тэтгэлэг хүсч мэдэгдэлээ ирүүлэхийг уриалж байна.

0Хорин жилийн өмнө Монгол улс орос хэлний сургалтаараа дэлхийд тэргүүлэх байруудын нэгийг эзлэдэг байсан. Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын холбооноос гаргасан тоо баримтаар, 90-ээд оны эхээр тус улсын гурван хүний хоёр нь орос хэлээр уншиж, ойлгодог байжээ. Одоо Монгол улсад нэг талаасаа тухайн түүхэн нөхцөл байдлаасаа болж ахмад насны болон дунд насны хүмүүс орос хэлийг гайхамшигтай эзэмшиж, уншиж, бичдэг байхад нөгөө талаас 30-35 насны залуучууд орос хэл огт мэдэхгүй юм уу, муу мэдэх болжээ.