ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр Лондонд нээгдэх Олимпийн Тоглолтуудын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцоно. Засгийн газрын тэргүүн нээлтийн ёслолын ажиллаганд оролцох Орос улсын төлөөлөгчдийг тэргүүлэх юм. Медведев Хатан хаан II Елизаветын Төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүн нарт зориулсан хүлээн авалтанд оролцох юм. Энэ уулзалтан дээр Медведев Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтой ажлын уулзалт хийнэ гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас уламжилжээ. Лондонгийн Олимпийн Тоглолтуудыг үзэхээр төлөвлөж байгаагаа Оросын ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлсэн. 6-р сарын 20-нд Лос-Кабосын “Их хорийн” ДХУ-ын талбарт төрийн тэргүүн “Лондон руу” дзюдо бөхийн барилдаан үзэж хувийн аялал хийнэ гэж мэдээлсэн. Путин хэлэхдээ, өөрийн ийм төлөвлөгөөний тухай Их Британий ерөнхий сайдад мэдээлсэн гэв. Ерөнхийлөгчийн хэлснээр, Кэмерон түүнтэй уулзахад баяртай байх болно гэжээ.