ОХУ-ын болон Вьетнам улсын ерөнхийлөгчид Владимир Путин, Чыонг Тан Шанга нар баасан гаригт Сочид яриа хэлэлцээ хийнэ гэж Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Яриа, хэлэлцээний үеэр улстөрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны өнөөгийн болон ирээдүйн асуудлуудыг өргөжүүлэх тухай хэлэлцэхээр төлөвлөж байна. Яриа, хэлэлцээрийн явцад хоёр тал олон улсын болон бүсийн тулгамдсан чухал асуудлуудаар “байр сууриа” нэгтгэх юм. Энэ нь 9-р сард Владивосток хотод болох АНД орнуудын эдийн засгийн ДХУ өмнө болж байгаараа чухал юм. Хэвлэлийн албаны уламжилж байгаагаар, вьетнамын удирдлага Орос улс, БНСВ-ын хоорондын бат бэх харилцаа нь Вьетнам улсын хувьд урьтал ач холбогдолтой юм гэж тууштай тэмдэглэж байв. Орос-Вьетнамын харилцан ажиллагаа нь 2001 оны 3-р сард Вьетнам болон ОХУ-ын ерөнхийлөгч нарын гарын үсэг зурсан стратегийн түшнлэлийн гэрээний дагуу эрчимтэй хөгжиж байгаа юм.