Баасан гаригт Лондонд зуны ХХХ Олимпийн тоглолтуудын нээлтийн ёслолын ажиллагаа эхэлнэ. Тоглолтуудад нийт дэлхийн 205 орны 10500 тамирчин оролцож, 302 медалийн иж бүрдэлийн төлөө спортын 37 төрлөөр өрсөлдөх юм. Эхний медалийн иж бүрдэлийн төлөө Тоглолтуудын маргаашнаас эхлэж өрсөлдөнө: бямба гаригт спортын долоон төрлөөр финалын 12 тэмцээн явагдана. Үүнд: дугуй, дзюдо, усны сэлэлт, буудлага, байт сурын харваа, хүнд атлетик болон туялзуур жад багтаж байна. Нөгөөтэйгүүр, Тоглолтуудын хүрээнд лхагва гаригт олимпийн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээн эхлэх үед мэргэжлийн тэмцээнүүд анх удаагаа явагдав. Дараагийн өдөр нь эрэгтэйчүүдийн эхний тэмцээнүүд болсны зэрэгцээ байт сурын харвааны урьдчилсан тэмцээнүүд зохиогдлоо.

Лондонд Орос улсын 436 тамирчин орлоцж байгаагийн 208 нь эрэгтэй, 228 нь эмэгтэй тамирчид. Хамгийн олон төлөөллийг хөнгөн атлетийнхан авсан буюу 104 тамирчнаас - 32 каноэ болон хөнгөн завийн сэлүүрчид, 17 - туялзуур жадных бол үлдэсэн 15 -буудлагын тамирчид. Бүс нутгуудын дунд Москва хамгийн олон төлөөлөгч илгээжээ.

Олимпийн хорооны тэргүүн Александр Жуков тус улсын шигшээ багийн тамирчид Лондонгийн Тоглолтуудад дөрвөн жилийн өмнө Бээжинд оролцсноос дутуугүй оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Дөрвөн жилийн өмнөх Бээжингийн Олимпийн Тоглолтуудад Орос улс нь Хятад, АНУ-ын дараа медалийн шүүлгийн дүнгээр гуравдугаар байранд оросн юм. Хятад улс нэгдүгээр байр, АНУ – хоёрдугаар байр, Их Британи улс дөрөвдүгээр байрыг эзэлсэн юм. Зуны ХХХ Олимпиад-2012 нь Лондонд 7-р сарын 27-8-р сарын 12 хүртэл үргэлжилнэ.