Хятадын аврагчид Гуйчжоу мужийн баруун өмнөд хэсгийн нурсан нүүрсний уурхайн гүнээс 50 гаруй хүнийг гаргаж аваад байна. Энэ тухай баасан гаригт “Чайна дэйли” сонин уламжилжээ. Анхны нуралт тус уурхай дээр лхагва гаригийн орой болсон. Тэр үед уурхайн гүнд таван хүн хаалтанд ороод байсан. Аврах ажил эхлэсэн, гэтэл пүрэв гаригт хоёр дахь нуралт болжээ. Эхний мэдээгээр 40 уурхайчин газрын гүнд байсан гэж байв. Сүүлийн мэдээгээр аврагчид нурсан уурхай гүнээс 53 уурхайчныг гаргажээ. Хятад улсад уул-уурхайн салбар дэлхийд хамгийн аюултайд ордог. Жил бүр тиус улсад уурхайн ослоос болж хэдэн мянган хүн амиа алдаж байдаг юм. Ослуудын гол шалтгаан техникийн аюулгүй байдлыг сахиагүйгээс болдог аж.