Олимпийн Лондонд Сочи хотоос оросын өвлийн бяцхан хэсгийг авчирчээ. Британий нийслэлд тоглолтуудын үеэр оросын төлөөлөгчдийн албан ёсны өргөө Russia.Sochi.Park хаалгаа нээлээ. Зохион байгуулагчид жинхэн өвлийн үлгэрийг үзүүлэхээр амлажээ. Лондонгийнхон болон олон тооны жуулчид “Олимпиада -2014 “өвлийн тоглолтуудын уур амьсгалд шумбах боломжтой юм.

Лондонгийн төвийн Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэнгийн Гайд парк руу зугуухан ордог зүлгэн дээр цас орно. Энэ бол байгалийн үе бусын үзэгдэл биш юм. Сочийн Олимпийн 2014 оны тоглолтуудад зориулагдсан Russia.Sochi.Park өргөө зочдоо ийнхүү хүлээж авах юм. Британий нийслэлийн иргэдийг болон Олимпийн зочдыг оросын өвөлд шумбахыг урих Цас Олимпийн наадмын бүхий л өдрүүдийн турш орсоор байх болно.

Паркад хүрэлцэн ирсэн Орос улсаар, болон жил хагасын хугацааны дараа өвлийн Олимпийн тоглолтууд зохиогдох хар далайн амралтын Сочи хотоор виртуаль аялал хийх боломжтой юм. 4 D Интерактив гайхамшигтай дэвшилтийн хүчээр Красная Поляна уулын хамгийн дээд цэгт гарч, Олимпийн уралдааны замуудыг харж болох юм. Үнэхээр сэтгэл сэргэм сайхан даа.

“Мэдээж хэрэг одоо бид бүгдээрээ зуны олимптой холбоотой байгаа. Гэхдээ бид өвлийнхийг мартахгуй. Лондонд манай өвлийн бяхан хэсэг байгаа нь их сайхан” гэж Олимпийн хорооны тэргүүн Александр Жуков ийн ярьж байна.

ҮҮнийг бид их аятайхан явуулахыг чармайж буй юм. Юуны өмнө энэ нь фенүүдийн хувьд юм шүү дээ. Тэнд хөгжөөн дэмжигчдэд зориулсан том дэлгэцнүүд, тэдэнд чөлөөт цагаараа спортоор зориулахад зориулсан биеийн тамирын талбай байна. Мэдээж хэрэг, энд манай тамирчдын амжилтуудыг тэмдэглэн, баяр хүргэх, Олимпийн медаль хүртсэн хүмүүстэй хөгжөөн дэмжигчид харьцаж байх тийм талбай байлгахаар хүсч байна. Гэхдээ эдгээр нь тэмцээнүүдэд саад болхооргүйгээр шүү дээ. Russia.Sochi.Park өргөө нь согтууруулах ундаанаас чөлөөтэй байх юм. Олимпийн тоглолтуудын үед ийм шийдвэр гаргасныг би зөв зүйтэй шийдвэр гэж үзэж байгаа.

Russia.Sochi.Park нь британий нийслэлийн хамгийн олон хүнтэй хэсэгт оршдог. Өргөөтэй зэрэгцэн британий хатан хааны ач хүү, британий хаан хүү Уильям болон түүний гэргий Кембриджийн гүнж Кэтрин нарын лондонгийн Кенсингтоны ордон болон, Орос улсын ЭСЯ оршиж байна.

Энд ирсэн хэн бүхэн орос үндэстний хоол идэж, Орос улсын янз бүрийн булангаас ирсэн хөгжмийн хамтлагуудын тоглолтуудыг сонирхох боломжтойгоос, алдарт Кубаны казакийн найрал дуучдын тоглолтыг амтархан үзэх боломжтой юм. Цэцэрлэгт хүрээлэнд хамгийн сүүлийн үеийн шинэ загварын сноуборд –симулятор байх хийгээд мөсөн керлингд зориулагдсан мөсөн замыг засчээ. Энд мөн мөсөн гулгуур ч байна. Үдэш оройгоор энд “ Сочи: том хотын бяцхан түүх” -маш том мөсөн шоу-тоглолтууд болж байх юм. Тоглолтын гол дүрүүдэд олимпийн 6 аврага болон уран гулгалтын Олимпийн 18 аврага тоглоно.

Парк нь зочдын өмнө 7-р сарын 26 ны өдөр хаалгаа дэлгэж 8-р сарын 12 ны өдөр хүртэл ажиллах юм.