Арабын Орнуудын Лиг /АОЛ/ НҮБ- ын Ерөнхий Ассамблейн чуулганд Сирийг улстөрийн шилжилт хийж, ардчилсан засгийн газрыг байгуулахад уриалсан тогтоолыг батлуулах тухай төлөвтэй байгаагаа зарлав. Энэхүү мэдэгдэлийг лхагва гаригт Саудын Арабын байнгын төлөөлөгч Абдалла аль-Муаллими болон катарын дипломат Абдуррахман аль-Хамадаи нар НҮБ- ын АЗ Ойрхи-Дорнодын асуудлаар мэтгэлцээн явуулж байх үеэр мэдэгдсэн тухай “Крисчен сайнс монитор” сонин уламжилжээ. Уг мэдэгдэл нь өнгөрсөн долоо хоногт Орос болон Хятад улс НҮБ- ын АЗ- ийн хуралдаан дээр хөндлөнгөөс зэвсэгт мөргөлдөөнд хүргэх өрнөдийнхний тогтоолд хаалт тавьсны дараа боллоо. Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари, өөрийн зүгээс Саудын Араб болон Катар улсыг чухамдаа эдгээр хоёр улс сирийн асуудлыг тойрсон хурцадмал байдлыг үүсгэж тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болж байна гэж бууршаалаа.