Баасан гаригт Лондонд Зуны Олимпийн тоглолтууд эхэлнэ. Эхлээгүй байгаа мөртлөө аюулгүй байдал, шуугиан тарьсан асуудлуудаараа түүхэнд орох болоод байна. Хувийн хамгаалалтын агентлагийн бүтцүүдийг татан оруулах гээсн нь талаар өнгөрч, британий армиуд Олимпийн паркийг жинхэн хамгаалах район болгон хувиргажээ. Хотонд цэргийн хүнд техник, нисэх хүчин, тэрч бүү хэл бүр нисэх онгоц тээгч хөлөг онгоц байна.

Лондонгийн онгоцны буудлуудад хэдэн зуун мянган спортын фанатууд дэлхийн өнцөг булангаас ирж байна. Ингэхдээ тэд бүгд эдгээр Тоглолтуудын муу ёрын тэмдэгтэй нүүр тулах болж байна. Олимпиадыг хамгаалж байгаа маш их олон тооны полицынхан болон цэргийнхэн. Их Британий эрх баригчид Лондонг бараг л цэргийн байдалд оруулснаа нуулгүй хүлээж байна. Дотоодыг хамгаалахын сайд Тереза Мэй нээлттэй мэдэгдэлдээ: Олимпийн тоглолтуудын аюулгүй байдлыг хангах ажиллагаа нь “хамгийн их нөсөр болоод Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хүнд ажиллагаа” гэж хэлсэн. Гэхдээ Британий засгийн эрх баригчид тулалдаанд бэлэн биш байжээ, сүүлийн хэдэн саруудад түшмэдүүд болон хүчнийхэнд нилээд хэдэн хүнд байдлуудыг аврах тохиолдолууд тулгарсан.

Хамгийн анх түгшүүрийн дохио нь G4S асуудалтай холбоотой байсан, учир нь чухамдаа энэхүү компанийг Тоглолтуудын аюулгүй байдлыг хангах үйлчилгээний гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан аж. Засгийн эрх баригчид маш нарийн асуудалд туршилт хийхээр шийдэж, полицыг биш хувийн хамгаалагчдыг авч хэмнэхээр шийджээ. G4S нь 10,5 мянган аюулгүй байдлын ажилтануудыг гаргаж, үүнийхээ төлөө 280 орчим сая фунт авах байв. Гэтэл компани үүрэг авсан мөртлөө, шаардагдах тооны боловсон хүчнийг хангаж чадахгуй болох нь тэр. Тэд зүгээр нэг хүмүүсийг ажилд авчээ, гэтэл ихэнхи нь ажилд гарахыг хүссэнгүй.

Бүтэлгүй гэрээ Их Британий татвар төлөгчдөд 200 сая фунтын ачаа үүрүүлж мээдх юм. Эрх баригчид Лондонд тус улсын өнцөг булангаас полицын болон цэргийнхнийг цуглуулав. Энэ тухай ДХ-ийн сайд Тереза Мэй ингэж мэдэгдэв: «G4S компани нь өөрийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэхдээ манайд дэлхийд шилдэг цэргийнхэн бий. Цэргийн нэгжүүд тэдний мэргэжлийн ур чадвар шаардагдах ямарч үед ирэхэд бэлэн байна» гэж хэлсэн.

Дотоод хэргийн сайдын ярианы гёо сайхан бодит амьдарлын хатуутай нэг л нийцэхгүй байв. Олимпийн тоглолтуудын аюулгүй байдлын системд цэргийнхэн зүгээр л нөхөөс болж буй юм. Лондонд 18,5 мянган цэргийнхэн байгаа нь Афганистанд байгаа бүх цэргийн тооноос хоёр дахин илүү юм. Темзийн усанд тээгч HMS Oсean хөлөг онгоц зогсч, тэнгэрт Lynx нисдэг тэрэгнүүд болон Typhoon сөнөөгч онгоцнууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Хотын нилээд хэдэн дүүргүүдэд зүсээ эс хувиргасан их буунууд байна. Цэргийнхнийг байрлуулсан нөхцөл ч төдийлөн тухтай бус, тэд түр зуурын лагерьт чахцалдан зарим нь бараг сандал дээр унтах болох нь. Олимпийн парк жинхэн өрсөгтэй тортой хамгаалагдсан район болж хувирчээ. Байшин барилгуудын дээвэр дээр болон бутан дунд далдалсан хувцастай мэргэн буудагчид түгээмэл байх аж. Энэ бүхэн нь энх тайвнаар хүмүүсийг нэгтгэх Олимпийн баяртай нэг л авцалдаа муутай аж.

Сөрөг хүчнийхэн дээрх “нислэгүүдээр” томоохон шүүлгэ явуулахаа нэгэнт мэдэгдсэн. Тэдэнтэй шинжээчид ч санал нэгтэй байгаа аж. Полицаас эхлээд бизнесийнхэнд аюулгүй байдлын хариуцлагыг шилжүлэхийг оролдсон тухай сэдэвтэй онцгой яриа байх юм. Энэ нь үндэсний болон олон нийтийн аюулгүй байдалд заналхийлэл бий болгож байна гэж шинжээчид тэмдэглэжээ.

Мэдээж хэрэг, хамгийн их тулгамдсан асуудал нь ихэнхи фанатуудад үлдэнэ. Тоглолтуудын уур амьсгалд энэ нь мэдрэгдэх болов уу. Тус улсын аль нэг өнцөг булангаас унхиагүй түшмэдүүдийн буруугаас болж, гэр бүлтэйгээ амралтаа өнгөрүүлэх гэж байхад нь тушаалаар авчирсан полицын цагдаагаас найрсаг харилцаа гарах нь юу л бол. Гэхдээ хамгийн гол нь биенээ харайж наадах ийм маягийн аюулгүй байдал нь жинхэн аюулгүй байдалд заналхийлж байгаа юм.