НҮБ -ын АЗ- ийн хуралдааны Ойрхи-Дорнодын байдлын асуудлаар болсон мэтгэлцээн дээр НҮБ ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Сирийг химийн зэвсгээ далдын далд чандлан хадгалахыг уриалав.

НДамаск нь өөрийн олон улсын өмнө хүлээсэн үүргээ цаашид ч тууштай мөрдсөөр байх болно гэдэгт Москва найдаж байгаа гэж оросын дипломат мэдэгдэв. 1968 онд Сири улс 1925 оны Женевын протоколын оролцогч болсон юм. Уг баримт бичгээр бугчим, хортой юм уу, хийн төрөлтэй адилтгах бусад дайны хэрэгсэлийг хэрэглэхийг хорьсон аж.

Сирийн химийн зэвсгийг хадгалах сэдэв нь даваа гаригт Дамаскийн хэрэв гаднаас дайралт хийвээс зэвсгийг хэрэглэх болно гэсэн мэдэгдэлийн дараа үеэс давамгайлах болсон. Нөгөөтэйгүүр, Сирийн албан ёсны төлөөлөгч Жахид Максиди мэдэгдэлдээ, химийн зэвсэгтэй бүх агуулахуудыг засгийн газрын хяналтан дор байгаа гэв. Тэрбээр сөрөг хүчний эсрэг химийн зэвсгийг хэрэглэх гэж байгаа тухай Өрнөдийнхний бодит зүйлд үл нийцэх мэдээллийг “инээд хүрэм” гэж нэрлэв. Яагаад энэ сэдэв анхаарлын төвд байх болов? Энэ тухай ираны улстөр судлаач Хасан Бехештипура ийн ярьсан: «Энэ бол Өрнөдийн ХМХ-үүдийн гаргасан нөөш. Өрнөдийнхөн Сирийн дотоод хэрэгт хутгалдах хөрсийг бий болгож буй юм. Дамаскад сөрөг хүчинтэй эрс тэмцэл явуулад байх шаардлага үгүй» билээ.

Башар Асад хагас жил сөрөг хүчний эсрэг мөргөлдөөнийг болон гадаад орнуудын улстөрийн дарамтыг тэсвэрлэсээр байна. Энэ тохиолдолд босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэх нь дэглэмийг өөрийн гараар устгахтай адил юм. Тэгвэл ийм юм боллоо гэхэд нөгөөх дайснууд нэгдэж, өнөөх холбоотнууд ч нүүрээ буруулна.

Нөгөөтэйгүүр, Дамаскийн арцалдагчид нь сирийн мөргөлдөөнийг цэргээр зохицуулахын цагийг хүлээн аливаа үйл явлуудыг ажиглан сууж байна. Өөрөөр хэлбэл, НҮБ- ын АЗ- өөс гадуур шийдэх юм. Үүнтэй холбогдуулан Орос улсын НҮБ ын дэргэдэх байнгын төлөөлөгч Виталий Чуркин хийсэн мэдэгдэлдээ, АНУ- ын болон Өрнөдийн нилээд хэдэн орнуудын сүүлийн хэдэн хоногийн бодлого чухамдаа үүнд чиглэгдсэн гэв. Дипломат хэлсэн үгэндээ, энэ нь Сирийн хямралыг улам гүнзгийрүүлнэ гэж анхааруулаад, ингэхдээ болзошгүй аюултай их сүйрлийн уршигийн гол хариуцлага нь Өрнөдийнхөн дээр буух болно гэв. Үүнтэй холбогдуулан орос улсын дорно-дахины судлаач Вячеслав Матусов үзэхдээ, зорилгодоо хүрэхийн тулд тэд аливаа хэрэгсэлийг ашиглаж болох юм гэж сэрэмжлүүлэв: «АНУ нь Ливид явуулсан тийм маягийн зэсвэгт дайралтанд бэлэн бус байгаа. Тиймээс тэдэнд нэг л зам бий. Энэ бол сирийн сөрөг хүчнийхний гараар зорилгодоо хүрэхийн тулд терроризмын аргыг хэрэглэдэг хорлон сүйтгэх ажлыг идэвхижүүлэх үлдээд байна» гэж хэлсэн.

Сөроөг хүчнийхний зорилго бол Башар Асадыг огцруулах болохоос сирийн иргэдийн сонирхол огтхон ч биш юм гэж Дамаскийн их сургуулийн багш Мухаммед Хейр аль-Акам ярьж байна: «Зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн ард түмний өмнөөс тэмцэж байна гэж зөвхөн ярих төдий юм. Жинхэн хэрэг дээрээ тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө ажиллаж байна. Гэтэл сөрөг хүчин бас хагаралтай байна, тэд янз бүрийн үзэл бодолтой байна. Нэг бүлэглэл нэг юм ярьж байхад, нөгөө бүлэглэл нь бас нэг өөр юм ярьж байх. Хэн ч хэнтэй ч санал нийлэхгүй, ийм тохиолдолд Дамаскийн дэглэмийг яаж устгахав дээ» гэлээ.

АНУ болон өрнөдийн орнуудын Сирийн зэвсэглэсэн сөрөг хүчнийхнийг урамшуулж буй нь терроризмыг дэмжиж байна гэсэн утгатай адил юм. Энэ тухай ОХУ- ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэлдээ, саяхны Багдадад алан хядах ажиллагааны улмаас гурван сайд алагдсан терроризмын ажиллагааг АНУ тайлбарлахаас татгалзсан явдлыг бууруушаажээ. Сануулахад, АНУ ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгдэлдээ, уг явдал ” буруутнуудын” эсрэг чиглэгдсэн байсан гэсэн юм. Харин АНУ ын НҮБ ын дэргэдэх банйгын төлөөлөгч Сьюзан Райс энэхүү халдлагыг нэрвэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэхэд бус, харин Сирийн асуудлаар тогтоол гаргах нь нэн шаардлагатайгаас бүр цэргийн хүчийг хэрэглэх хүртэл гэдгийг сануулсан юм.