«Оспрей» америкийн байлдааны нисэх онгоцуудыг Окинавад байрлуулах явдал хятад-японы харилцааг хoндрooлж мэднэ. Эхний 12 нисэх онгоцыг Хосю аралд Ивакуни Тэнгисийн цэргийн нисэх хучний баазад байрлуулж эхэллээ. АНУ «Оспрей» байлдааны нисэх онгоцуудаа Футэмма 24 баазад байрлуулж, Окинавад байр сууриа бэхжуулэх бодолтой байна.

Пентагон АНДБН-т буцах шинэ стратегийнхээ хүрээнд Японд баазуудынхаа зэвсгийг шинэчилж байна. Иймээс америкийн онгоцуудыг байрлуулах бус нутгийн оршин суугчдын эсэргүүцлийг тоохгуй бололтой. Тэр тусмаа Японы төв засаг захиргаа үүнийг саатуулах боломжгуй болсон. АНУ-ын засгийн газраас л асуудлыг шийдвэрлэнэ гэж саяхан ерөнхий сайд Ёсихико Нода мэдэгдлээ.

Японы арлуудад АНУ-ын сур хүчийг зузаатгах явдал Бээжингийг бухимдуулах нь мэдээжийн хэрэг. Учир нь америкийн нисэх онгоцуудыг хуурай газар, тэнгис далайд Хятадын үйл ажиллагааг ажиглах тагнуулын зорилгоор ашиглана. «Оспрей» америкийн байлдааны онгоцуудыг байрлуулж эхлэсэн явдал Бээжин Токиогийн хооронд Зүүн Хятадын тэнгисийн арлуудаас болж үүссэн маргаан ширүүссэнтэй цаг хугацааны хүвьд давхцав. Энэ хоёр талын асуудалд АНУ үргэлж оролцож байна. АНУ америк-японы аюулгуй байдлын тухай гэрээг Хятадад байнга дурдаж, холбоотноо дэмжиж байна. Хэрэв Японд Сенкаку арлуудыг хамгаалахад нь цэргийн тусламж шаардагдвал энэ гэрээг тэр даруй ажиллуулна. Япон эдгээр арлыг хүүль бус эзлэсэн гэж хятадын тал үзэж, Дяоюйдао гэсэн арлууд нутаг дэвсгэрий нь нэг хэсэг гэдгийг батлахыг элдэв аргаар оролдож байна.

Ийн нөхцөлд «Оспрей» америкийн байлдааны онгоцууд АНУ-аас Хятадад шахалт үзүүлэх шинэ хөшүүрэг болж мэднэ. Ийн нисэх онгоц бур 24 десантын цэргийг 700 гаруй км зайтай орших газар нутагт тээвэрлэх чадвартай. Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлууд мен орон зайд оршино.. Мэдээжэр Бээжин зохих дүгнэлт хийнэ. Гэвч эл асуудлыг АНУ-тай харилцах харилцаанд эн туруунд гаргахгуй бололтой гэж Пир тевийн шинжээч Павел Лузин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Эдүгээ америк-хятадын харилцаанд эдийн засгийн асуудал зонхилж байна. Эдгээр нь экспорт, импортын хүрээнд гаалиар ивээх ба юанийн валютын ханш зэрэг асудал билээ. Иймээс одоо Бээжин Вашингтон хоёр цэрэг-улс төрийн тавцанд харилцаагаа ахин хурцатгах гээгүйг» тэмдэглэв.

«Оспрей» америкийн байлдааны онгоцуудыг байрлуулах нь хятад-японы харилцаанд л цохилт өгөх байх. Үүний улмаас Хятадад үндэсэрхэг узэл гаарч болзошгуй. Үндэсэрхэг узэл Зуун Хятадын тэнгисийн арлуудтай холбоотой санал зөрөлдөөн хурцдсан үед гаардаг.

Дяоюйдао арлууд нутаг дэвсгэрий нь нэг хэсэг гэдгийг батлахын тулд улс оронд байгаа бух хэрэгслийг ашиглахыг хятадын улс төр судлаачид ба цэргийн шинжээчид уриалж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эдгээр арлын тойрны маргааныг Рюкю олтриг хүртэл өргөжүүлэх радикал санал дэвшүүлжээ. Энэ олтригийн үлэмж хэсэг нь Окинава муж улсад хамрагдаж байна. Түүнээс гадна Дяоюйдаог бодоход Рюкю Хятадын эрх мэдэлд хэзээ ч байгаагуй. Рюкю ХIХ зууны 2 дахь хагас хүртэл тусгаар вант улс байсан юм. 1879 онд Япон Окинаваг булаан хавсаргасан. Харин Дэлхийн 2-р дайны дараа алдсан юм. 1945 оноос Окинава АНУ-ын хяналтын дор байв. Дөнгөж 1973 онд түүнийг Японд буцаажээ. Гэсэн ч тэр японых бурмесан болоогуй.

Окинава муж улсын бурэлдэхуунд байгаа хэдэн арал Японы хяналтад хүүль ёсоор байхыг хянаж үзэхийг саяхан хятадын «Хуанцю шибао» сонины газрын егүүллэг Бээжинд уриалав. Бээжингээс Рюкю олтригийн статусын асуудлыг тавьбал зохино гэж үүний өмнө ХАЧА-ийн Хятадын улсын батлан хамгаалах их сургуулийн Стратегийн судлалын хүрээлэнгийн захирал Зинь Инань шууд мэдэгдсэн билээ.

Хятадын залуучууд хэдэн жилийн өмнө ийн уриа дэвшүүлж, хятадын хэдэн хотод японы дэлгүүр, ресторан, пуусуудийг туйвэн бусниулсан юм. Тэд Дэлхийн 2-р дайны ур дунг хянан үзэх гэсэн японы оролдлогыг эсэргүүцэв. Одоо хятадын цэргийн радикал шинжээчид хятадын радикал үзэлтэй залуучуудын уриаг шүүрэн авчээ. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлын хурээг өргөжүүлэх санал ХКН-ын ХУ111 их хурлын өмнө дэвшүүлэсн байна. Энэ их хурал дээр дотоод,гадаад бодлогыг хянан үзэж болзошгуй. Үндэсэрхэг үзэл гаарсан явдал АНУ, Японы талаар хятадын бодлогыг ширүүсгэхийн төлөө байгаа намын ажилтнуудад нэмэлт хүчин зүйл олгож мэднэ.