Орос улс 9-р сард Владивостокод Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг даргалах үед оролцогч орнуудын сайд нарын уулзалт үргэлжлэнэ. Байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын сайд нар Хабаровскад уулзаж, 2015 он хүртэл АНДБН-т аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг хэлэлцэж, Төгсгөлийн тунхаглалыг батлав. Аялал жуучлалын аюулгуй байдлыг хангах нь чухлыг баримт бичигт заажээ. Энэ нь Орос улсаас дэвшүүлсэн санаачилга гэж ОХУ-ын Холбооны аялал жуулчлалын агентлагийн удирдагч Александр Радьков онцлоод: «Жуулчдын аюулгуй байдлыг хангах талаархи оросын санаачилга байгууллагын гишүүн орнууд туршлага солилцох, хямралт нөхцөлд илүү сайн харилцан ажиллахад туслана» гэв.

Тээвэрлэхээс зугаалах хуртэл аялалын бүх үе шатанд аюулгуй байдлыг хангах тухай өгүүлж байна гэж Оросын аялал жуулчлалын агентлагийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Валерий Коровкин хэлээд: «Тээвэр, байр, цэнгээний газарт жуулчдын аюулгуй байдлыг хангах асуудал бидний сэтгэлийг түгшүүлж байна. Жүүлчинд үзүүлэх бүх үйлчилгээ аюулгуй байх ёстой. Дэлхийд маш олон хязгаарлалт тогтоосон. Иймээс бид хязгаарлалтыг арилгах боломжийг эрэж, аялалыг өө сэвгүй болгохыг хичээж байна. Мэдээжээр визгуй аялахыг чухалчлан үзэж байна. Аялал аюулгуй,тухтай, найдвартай байх ёстой. АНДБН-ийн орнууд бол дэлхийн үлэмж хэсэг нь мен. Энд аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлж, аюулгуй болгох хэрэгтэй» гэлээ

Японы төлөөлөгчдийн тэргүүн онц эрхт төлөөлөгч Тимура Тадаси оросын саналуудыг өндөр үнэлэв: «Орос улсаас аялал жуулчлалын аюулгуй байдалтай холбоотой маш сайн саналыг хэлэлцүүлэхээр оруулсан. Анхаарвал зохих янз бурийн зуйлийг багтаасан томоохон цэсийг бэлтгэсэн» гэж тэрээр хэллээ.

Орос улсад аялах японы жуулчдын тоо өсөн нэмэгдэж байна. Гэвч улам олшруулах боломж бий. Японы жуулчдын тоог нэмэгдүүлэхэд юун нааштай нөлөөлэх вэ? Тимур Тадаси энэ талаар санал бодлоо «ОДХ» радиогийн сурвалжлагчад илэрхийлэн хэлэхдээ: «Хэл мэдэхгүй явдал саад болсон. Япон хэлний орчуулагчдыг бэлтгэх хэрэгтэй. Интернетэд гарах талаар бас саад тулгарсан. Эдгээр саад тотгорыг арилгавал Орост аялах японы жуулчдын тоо өсөн нэмэгдэнэ. Бид орон нутгийн судлалын музейд очлоо. Сонирхолтой үзмэр олон. Гэвч бух тайлбар нь орос хэлэн дээр байна. Гадаад хэлээр мэдээллийг өргөжүүлвэл зохино. Надад хоёр санал бий. Аялал жуулчлалын агентлагийн төлөөлөгчдийн газрыг Орост нээх хэрэгтэй. Орос улсаар аялах үеэр ямар сэтгэгдэл төрснийг мэдээлэх японы нэрд гарсан зутгэлтнүүдийг олонтаа урих хэрэгтэй. Энэ нь нааштай ур нөлөө үзүүлэх нь дамжиггуй» гэв.

Аялал жуулчлалын салбарт өгсэн унэлгээ ач холбаогдолд нь тэр болгон нийцэхгуй байна. «Аялалын аюулгуй байдал, тохилог тухтай нөхцөл, сонирхол аялал жуулчлалын салбарын ач холбодолыг ойлгох явдалтай холбоотой гэж Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын захирал Мухамад Нур онцлоод: «Орос улс ба АНДБН-ийн орнудын мэргэжилтнүүдийн яриа хэлцээ маш ур бүтээлтэй болсон. Аялал жуулчлалд туслах, энэ салбарт чухал чухал санаачилгыг хэрэгжүүлэх талаар тодорхой саналууд дэвшүүллээ. Хамгийн чухал шийдвэрууд «Хабаровскын тунхаглалд» тусгалаа олсон юм. Бид тавьсан зорилтуудыг биелүүлэхийг хичээнэ» гэв.

Аялал бидэнд юу егч байна? Байдлыг солиход туслаж, шинэ өндөр сэтгэгдэл төрүүлдэг. Түүнээс гадна аялал дэлхийг илүү сайн танин мэдэхэд туслаж, бид ба бидний амьдралаас өөр байдалд тэсвэр тэвчээртэй хандахад сургаж байна.