Сирийн цэрэг хир хэмжээгээрээ хоёрт орох Алеппо хотын хэт даврагсадын эзлэсэн хорооллуудыг чөлөөлэх ажиллагаа явуулж эхлэв. Орон нутгийн «Сурия» телевизийн сувгаар мэдээлснээр олон арван террористыг устгасан ч хэт даврагсад хотын эртний хэсгийн нарийн гудамжуудад нуугдаж эсэргууцэл үзүүлсээр байна. Дамаскын байдал харьцангуй тайван байна. Өчигдөр энд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах ажиллагааны асуудал эрхлэсэн орлогч Эрве Ладсус хэлэлцээ хийжээ. НҮБ-ын төлөөлөгчдийн шинэ тэргүүн Сенегалын генерал Бабакар Гай түүнийг дагалдан явж байна.