Сирид лалын радикал үзэлтнүүд химийн буюу биологийн зэвсэгтэй агуулахуудыг булаан эзлэвэл израилийн арми байлдааны ажиллагаа тэр даруй явуулж эхлэнэ гэж өчигдөр ГХЯ-ны тэргүүн Авигдор Либерман мэдэгджээ. Түүний хэлснээр энэ нь Израилийн хувьд дайн хийх шалтгаан болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар израилийн оршин сүүгчид химийн зэвсэг өөрсдий нь эсрэг хэрэглэхээс эмээж хорт хийн баг олноор нь хуалдан авч байна. Суулийн хэдэн едер Израильд химийн зэвсгээс хамгаалах хэрэгслийн эрэлт хоёр дахин нэмэгдэв.