Японы «Тойота» авто концерн 2012 оны эхний хагас жилийн ур дүнгээр дэлхийн хамгийн том авто үйлдвэрлэгч ахин болов. Өнөөдөр компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр энэ завсар «Тойота» дэлхий даяар 4 сая 970 мянган машин худалджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гуравны нэгээр илүү их байна. Ингээд японы авто концерн 4 сая 670 мянган машин худалдсан америкийн «Женерал моторс» том компаниэс давжээ.