АЗ Ирак улсад туслах НҮБ-ын төлөөлөгчдийн ажлын хугацааг бас нэг жилээр сунгав. Тэдний мандатын хугацаа 8-р сарын 28-нд дуусах юм. Ирак улсаас олон улсын статусаа сэргээх талаар ахиц дэвшил гаргасныг санал нэгтэй батласан тогтоолд сайшаан дэмжиж, иракийн ард түмэнд тулгарсан хүмүүнлэгийн асуудлуудыг шийдвэрлэх нь зайлшгуй чухлыг заажээ. НҮБ-ын төлөөлөгчид иракийн ардчилсан байгууллагуудыг бэхжуулэх, улс төрийн яриа хэлцээг төлөвшүүлэх, хүний эрхийг хамгаалахад тус дөхөм үзүүлэх ёстой. 2003 онд Саддам Хусейний дэглэмийн эсрэг зэвсэгт ажиллагаа эхэлснээс хойш хагас жил өнгөрсний дараа Иракийн засгийн газраас НҮБ-ын төлөөлөгчдийг ирүүлэх хүсэлт тавьсан билээ.