БНАСАУ-ын эмэгтэй хөл бөмбөгчдийн шигшээ баг колумбийн эмэгтэйчүүдийг 2:0 харьцаатай олимпийн тэмцээнд итгэлтэй хожив. 25 настай довтлогч Ким Сон Уй бөмбөг хоёр удаа сөрөг хаалганд цохиж оруулав. Шотландын Глазгод эдгээр шигшээ багийн тоглолтыг хэрүүл шуугианаас болж нэг цагаар хойшлуулав. Зохион байгуулагчид БНСолонгос Улс ба БНАСАУ-ын төрийн далбаануудыг андуурсан учир БНАСАУ-ын шигшээ багийг танилцуулах үеэр өөр улсын төрийн далбаа самбарт гарав. Иймээс Умард Солонгосын эмэгтэй хөл бөмбөгчид тоглолтод оролцохоос татгалзаж,хөл бөмбөгийн талбайгаас гарч явав. Уучлал гуйснаас хойш тоглолтод оролцохыг зөвшөөрчээ.