БНАСАУ-ын зэвсэгт хүчинд улам хатуу хяналт тавихийг хичээж байгаа шинэ удирдагч Ким Чен Ынтой хамтран ажиллахаас татгалзсан явдал Солонгосын ардын армийн жанжин штабын дарга дэд маршал Ли Ён Хог огцоруулах шалтгаан болсон гэж БНСолонгос Улсын Ундэсний тагнуулын алба дүгнэсэн тухай өнөөдөр өмнөд солонгосын Ренхап агентлаг мэдээллээ. Дэд маршал огцрох тушаалд захирагдахаас татгалзсан учир бие хамгаалагчид нь цэргийнхтэй буудалцсан тухай өмнөд солонгосын тагнуулын алба мэдээлсэн билээ. Өөрийг нь огцоруулах тухай мэдээлснээс хойш Ли Ён Хо нийт олонд үзэгдээгүй байна. 2009 онд Ли Ён Хо Солонгосын ардын армийн жанжин штабын дарга болсон хийгээд 2010 онд нийт үндэстний намын бага хурлын шийдвэрээр Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны УТТ-ны бүрэлдэхүүнд орсон юм.